Нүүр Фото мэдээ ДЭЛХИЙН АЛДАРТ 17 МУЗЕЙГЭЭР АЯЛААРАЙ

ДЭЛХИЙН АЛДАРТ 17 МУЗЕЙГЭЭР АЯЛААРАЙ

0
0
52

Хөл хорион дэглэмийн үед дэлхийн хэмжээний урлагийн бүтээлүүдийг гэрээсээ үзэх боломжтой болжээ. Жирийн үед хүний хөлөөр тасардаггүй музейнүүдийн виртуал хувилбарыг хүргэж байна.

Алдарт зураач Винсент ван Гогийн 18 дугаар зууны үеийн уран бүтээлээс авахуулаад орчин цагийн урлагийн бүтээлүүд ч багтжээ.

1.Италийн Сэргэн мандлын үеийн мастеруудын олон гайхалтай бүтээлийн цуглуулгыг багтаасан Флоренцын Uffizi Галерей нь улсынхаа хамгийн алдартай музейд зүй ёсоор тооцогддог.

2.Орчин үеийн урлаг, архитектурын шүтэн бишрэгчдийн дунд алдартай Нью Йорк дахь Гүггенхаймын музей

3.Үгчлэн орчуулбал Хагацсан сэтгэлийн музей/Museum of Broken Relationships/

Дээрх музейнүүдийн адил дэлхийн сонгодог бүтээлүүд байхгүй боловч жирийн иргэд эд зүйлс хандивлан музейд байршуулах боломжтойгоороо онцлог.

Хуучин найз,охин залуугаа санагдуулдаг гутал,үсний сэнс,зураг гээд бүхий л зүйлийг энэ музейд байршуулан,өөрийн түүхээ бусадтайгаа хуваалцах боломжтой юм. Нэг эд зүйл бүр нэг хүний хайр сэтгэлийн түүхийг өгүүлнэ.

4.Орчин үеийн урлагийг шимтэн сонирхдог хүн бүрийн заавал үзэх ёстой Лос Анжелес дахь The Broad музей

5.Бүтээл бүрийг агаарт хөвж байгаа мэт өвөрмөцөөр байршуулсан Сан Паулогийн урлагийн музей

6.Пабло Пикассо, Винсент Ван Гог, Дэвид Хокни, Василий Кандинский, Клод Моне болон бусад суут уран бүтээлчдийн бүтээлүүд багтсан Чикагогийн урлагийн институт

7.Амьд байх үедээ гудамжны зураач гэж нэрлэгддэг байсан ч хожмоо бүтээл нь алдарт хүрсэн Африк Америк гаралтай зураач Жан Мишел Баскиягийн уран бүтээлийг Мэлбурн дэх Викториагийн Үндэсний галеригаас үзэх боломжтой

8.Британийн түүх, соёлыг харуулсан Бритиш музей

9.17 дугаар зууны сор бүтээлүүдийг харуулах Амстердамын Рижксмусейм музей

10.Импрессионист болон пост-импрессионист сор болсон бүтээлүүдийг нэг дор агуулсан Парис дахь Musée d’Orsay

11.Алдарт зураач Пабло Пикассогийн уран бүтээлийг Барселонагийн дундад зууны архитекторын шийдлийн хамт Пикассогийн музейгээс хүлээн авч үзээрэй

12.АНУ-ын түүхийг харуулах Вашингтон Д.С дахь Соёл урлагийн музей

13.Одоог хүртэлх дундад зууны үеийн уран бүтээлийг багтаасан Мадридын Thyssen-Bornemisza музей

14. 1900 оноос хойш орчин үеийн олон улсын уран зургуудыг багтаасан Лондон дахь Tate Modern

15.Эртний Грекийн түүхийг өгүүлэх Афин хотын Benaki музей

16.Тайваны “Хааны ордны музей”

17.Нью Йорк дахь Орчин цагийн урлагийн музей

 

Эх сурвалж: gereg

Бусад төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал богох

Эцэг эхчүүдэд зөвлөж байна

Залуу аав ээж нар бяцхан үртэй болоод баяртай байгаа байх. Гэхдээ нярай хүүхдээ ямар онцло…