Нүүр Мэдээ мэдээлэл 15 минут үргэлжилсэн “хамгийн богино” гэрлэлт

15 минут үргэлжилсэн “хамгийн богино” гэрлэлт

0
0
119

Дубай хотын нэгэн гэрлэлт дэлхийн хамгийн богинохон гэрлэлтэд тооцогдож байна. Сүйт залуу хуримын ёслолоос ердөө 15 минутын дараа эхнэрээсээ салахаар шийдсэн юм.Яагаад ийм хурдан салсан нь уншигчдын сонирхлыг татаж байгаа байх.

Хариулт нь мөнгө. Тодорхой хэлбэл хайрт бүсгүйнхээ инжинд төлөх ёстой мөнгө юм. Залуу ирээдүйн хадамтайгаа гэрлэлтийн гэрээ байгуулж, 30 мянган доллар төлөхөөр тохиролцжээ. Гэхдээ энэ мөнгийг хэсэг хэсгээр буюу талыг нь хуримын өмнө, үлдсэнийг гэрлэлтээ батлуулсны дараа төлөх ёстой байжээ.

Эхлээд бүх юм сайхан явж байлаа. Хүргэн хүү 15 мянган доллароо төллөө. Гэвч хуримын ёслол дууссаны дараа хадам аав хуримын зочдын дэргэд үлдсэн мөнгөө нэхэж эхэлсэн байна. Залуу машинд мөнгөө орхисон байна, тавхан минут хүлээ гэсэн ч харамч хадмын сэтгэл амарсангүй. Хадам хүргэнээ “Найзуудаа хурдан мөнгөнд явуул, гүйлгэ” гэхчлэн найз нөхөд, хамаатан садных нь дэргэд загнаж эхэлсэн байна.

Доромжлолыг тэвчиж чадаагүй залуу эхнэрээ дагуулан, шүүх дээр очиж, гэр бүл салахыг хүсэж байна гэж мэдэгдсэнээр тэдний хамтын амьдрал ердөө 15 минут үргэлжилсэн байна. Ийнхүү шуналтай хадам залуу хосыг салгасан түүхтэй.

Бусад төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал богох

Эцэг эхчүүдэд зөвлөж байна

Залуу аав ээж нар бяцхан үртэй болоод баяртай байгаа байх. Гэхдээ нярай хүүхдээ ямар онцло…