Нүүр Зөвлөгөө Ядаргаа тайлахад цэгэн иллэг тустай

Ядаргаа тайлахад цэгэн иллэг тустай

0
0
30

Бие тань нэг л хөшингө оргиод, ажил хийнэ гэхээс залхуу чинь хүрээд байгаа юм биш биз. Тэгвэл доорхи цэгэн иллэгүүдийг хийгээд үзээрэй. Иллэгийг өдөр бүр тогтмол хийж заншваас та урьдын сэргэлэн цовоо байх болно.

1. Чихний ар, дагзны дор хуруунуудаараа иллэг хий. Зангирч хатуурсан байвал та ядаргаатай байна гэсэн үг. Удаан алгуурхнаар илэж суллаарай.
2. Толгойгоо хоёр гараараа тэмтрээд үз. Ялангуяа зулай, оройн хэсэгт хөндүүр байвал та ядарчээ гэсэн үг. Yүнийгээ сулартал нь сайн илж өг.
3. Нуруу, далаар доош чиглүүлэн алгуурхан дар. Дараа нь өвдөг, ташааны ар тал, эрээн булчин, үе хүртэл доош, дээш нь иллэг хий.
4. Толгойны ар данзны цэгүүдэд иллэг хийхдээ гүн амьсгалж, амаараа гарга. Мөн өвдөглөж суугаад шилэн хүзүүндээ хоёр гараа салаавчлан барьж тохойгоо ар тийш нь дэлгэ.
5. Халуун усанд орохдоо ургамлын ханд хий. Энэ нь биеийн хөөнгө хаван, илүүдэл жинг арилгахад тустай. Мөн арьсны өнгө сэргэж, уян зөөлөн болдог.

Бусад төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал богох

Эцэг эхчүүдэд зөвлөж байна

Залуу аав ээж нар бяцхан үртэй болоод баяртай байгаа байх. Гэхдээ нярай хүүхдээ ямар онцло…