Нүүр Зөвлөгөө Тамхи татах нь бүх биений арьсыг хөгшрүүлдэг

Тамхи татах нь бүх биений арьсыг хөгшрүүлдэг

0
0
58

Тамхи татах нь хүний нүүрний арьсанд үрчлээ суулгаж шарлуулдаг төдийгүй нарнаас далд байдаг биений арьсанд ч нөлөөлдөг болохыг судлаачид тогтоожээ. Мичиганы их сургуулийн арьсны эмгэг судлалын эмч нар судалгааныхаа дүнд тамхи татах нь бүх биений арьсанд таагүй нөлөө үзүүлдэг болохыг тогтоожээ.

Судлаачид тамхи татдаг болон татдаггүй, 22-91 насны 82 хүнд шинжилгээ хийж зүүн гарынх нь дотор талын зургийг хүртэл авсан аж. Тамхи татдаг 45-аас дээш насныхны арьсны үрчлээ тус хорт зуршилд автаагүй хүмүүсийнхээс илүү гүн их байсан гэнэ.

Тамхичин хүний үрийн шингэнд шинжилгээ хийхэд тамхины утаанд хордсоноос эр бэлгийн эсүүдийн нэг хэсэг нь үхэж тоо нь цөөрсөн, нөгөө хэсэг нь хөдөлгөөн муутай болсон байдаг байна. Үүний улмаас үргүйдэл үүсдэг болохыг шинжлэх ухаан нотолжээ. Тамхи нь зөвхөн эрчүүдэд төдийгүй эмэгтэйчүүдэд ч бас хор хөнөөлтэй. Учир нь, тамхи татдаг эмэгтэйчүүдийн умайн булчин суларч, жирэмсэн үедээ дутуу төрж, зулбах эрсдэл бусад эмэгтэйгээс 70 хувьтай байдаг.

Монголын хүн амын 45 хувь нь тамхи татдаг. Эрэгтэйчүүдийн 65 хувь, эмэгтэйчүүдийн 20 хувь нь тамхи татдаг байна. (2002 онд хийгдсэн АДРА байгууллагын судалгаанаас).

Та үүнийг мэдэх үү?
– Тамхи болгонд хорт хавдар үүсгэгч олон янзын бодис агуулагддаг.
– Өдөр болгон нэг хайрцаг тамхи татдаг хүний уушгинд нэг жилийн хугацаанд 1 л бохь хуримтлагдана.
– Нэг тамхи татсан хүний нас 8 минутаар богиносдог.
– Тамхи татсанаар таны бие махбодь ч, хүний сэтгэл санаа ч түүний хамааралд орно. Тамхиа хаяхгүй бол биеийн тамирын дасгал тамхины сөрөг нөлөөг арилгаж чадахгүй.
– Гэр ахуйн аймшигт гал түймэр гарахын шалтгаан нь тамхинаас болдог.
– 30 сая гаруй тамхичид тамхинаас гарснаа мэдээлжээ.

Бусад төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал богох

Эцэг эхчүүдэд зөвлөж байна

Залуу аав ээж нар бяцхан үртэй болоод баяртай байгаа байх. Гэхдээ нярай хүүхдээ ямар онцло…