Нүүр Зөвлөгөө Нүдний линз хэрэглэх тухай

Нүдний линз хэрэглэх тухай

0
0
52

Сүүлийн үед линз зүүх нь элбэг болжээ. Линз хэрэглэхэд хялбар ч хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх аюултай. Тиймээс Танд зориулж дараах мэдээллийг бэлтгэлээ.

• Нүдний бохирдол линзэнд наалдсанаар линзийг дахин зүүхэд нүдэнд улайлт үүсч болно.

• Зааснаас удаан хугацаагаар зүүвэл нүдний торлог бүрхэвчинд хүчилтөрөгч дутагдаж, нүд бүрэлзэж хавдах шинж тэмдэг илэрч болно. Мөн линзнээс болж торлог бүрхэвч гэмтэж, зурагдаж болох талтай.

Зовхины үрэвсэлтэй болох магадлалтай. Зовхины дотор доод хэсэгт жижиг жижиг гүвдрүүнүүд үүсч, үрэвсэж мэднэ. Үрэвссэн зовхитой нүдэнд линз зүүж болохгүй.
• Нүдний хуурайшил бол контакт линз зүүдэг бүсгүйчүүдэд түгээмэл тохиолддог эмгэг. Энэ нь нүдэнд хангалттай нулимс байхгүй болсноос хуурайшиж, ямар нэг юм торсон мэт мэдрэмж төрөх, халуу оргих, улайх шинж тэмдгүүд илрэхийг хэлнэ.

• Зарим хүн линзний харшилтай байж болно. Хэрэв линз зүүмэгц нүд огцом улайж байвал харшилтайн шинж юм.

• Линз зүүхээс өмнө үргэлж гараа угааж занш. Мөн тасралтгүй зүүж болох хугацаанаас бүү хэтрүүлээрэй. Линзний савыг 3-6 сар тутамд нэг удаа сольж байгаарай.

Б.НОМУУН

Бусад төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал богох

Эцэг эхчүүдэд зөвлөж байна

Залуу аав ээж нар бяцхан үртэй болоод баяртай байгаа байх. Гэхдээ нярай хүүхдээ ямар онцло…