Нүүр Зөвлөгөө Туршлагатай эцэг эхчүүд нялх хүүхдэдээ зориулж хэзээ ч худалдаж авдаггүй 9 бараа бүтээгдэхүүн

Туршлагатай эцэг эхчүүд нялх хүүхдэдээ зориулж хэзээ ч худалдаж авдаггүй 9 бараа бүтээгдэхүүн

0
0
62

Гэр бүлд хоёр биш гурван хүүхэд болоод ирэхээр баяр хөөр авчраад зогсохгүй давхар стресст оруулдаг. Эцэг, эхчүүд мэдээллийн энэ их урсгалтай эрин үед хөл алдаж хүүхдэдээ чухам юу хэрэгтэй байгааг ойлгохоо байдаг. Юуны түрүүнд хүүхдэд юу худалдаж авч өгөх ёстой, мөн бүр эсрэгээрээ юунд мөнгөө дэмий зарцуулж байгаагаа яаж ойлгох вэ?

Бид хэд хэдэн хүүхэд төрүүлж өсгөсөн эцэг, эхчүүдийн туршлагаас судалж хүүхдийн ямар бараа огт хэрэггүй болохыг, мөн яагаад тухайн бараанд мөнгө үрэх шаардлагагүй болохыг танд танилцуулахаар бэлдлээ. Нийтлэлийн төгсгөлд биднийг бонус бараа хүлээж буй.

Живх солих тусгай ширээ

Живх солих ширээ нь өөрөөсөө намхан хамгаалалттай тул хүүхдийг унахаас хамгаалдаг гэж үздэг. Харин статистик тооноос харахад уг ширээг буруу бэхэлснээс болж жилд ойролцоогоор 5500 хүүхэд бэртэл авдаг байна. Үүнээс гадна амьдралын туршлагаас харахад хүүхдийг орон дээр тавиад живхийг нь соливол илүү найдвартай бөгөөд тухтай гэж олон ээж нар үзжээ. Орон дээр хэвтэж байгаа хүүхдэд эргэх орон зай хамаагүй их байх болно.

Нялх хүүхдэд зориулсан жин

Хөхүүлээд л хүүхдийнхээ жинг үзэх ээж хүүхдээ хангалттай хооллож чадсангүй гэсэн сэтгэл зовнил төрдөг. Энэхүү илүү стресс хөхний сүүний хэмжээнд шууд л сөргөөр нөлөөлнө. Хүүхдийн живх дүүрэн, жингээ тогтмол бага багаар нэмээд байгаа бол хүүхдийн жинг заавал 2 цаг тутамд үзэх ямар хэрэг байна вэ? Энэ хугацаанд нялх хүүхэд 20-30 грамм л нэмэгдсэн эсвэл хасагдсан байх нь ойлгомжтой.

Гоёлын оймсон гутал

Нялх жоохон хүүхдэд гоёлын оймсон гутал өмсгөсөн байхад өхөөрдөм харагддаг. Харин амьдрал дээр ямар ч хэрэгцээгүй эд. Оймсон гутал нь бяцхан хөлнөөс нь сугарч алга болно эсвэл шүлстэйгээ холино. Тэд чинь хөлөө амандаа хийх дуртай хүмүүс шүү дээ.

Хүүхдийн хоолны хэрэгсэл

Жижигхэн хуванцар аяга, халбага хүүхдэд амар байдаг, гэхдээ заавал худалдаж авах ёстой хэрэгсэл огт биш. Хүүхдийг жирийн цайны халбагаар өдөр тутамд хооллоод байж болно. Хуванцрыг бодвол төмөр халбага эдэлгээ сайн даана.

Манеж

Эцэг эхчүүд олон шалтгаанаар манежийг өргөн хэрэглэдэг. Жишээ нь, хэсэг хугацаанд харах хүнгүй үлдэх хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс манежид орхино. Эсвэл хязгаарлагдмал орон зайд олон тоглоом хийж хүүхдийг саатуулдаг. Европын Холбооны Хүүхдийн бараа бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах удирдамжид дурдсанаар бол торон ханатай манеж нь хүүхдийг боох аюултай, хэрвээ манеж нурсан тохиолдолд хүүхдийн толгой гацна гэж анхааруулжээ.

Салфетк халаагч

Салфетк халаагч – хүүхдийн бєгс болон нурууг арчих салфеткны хэмийг бүлээн байлгах зориулалттай орчин үеийн төхөөрөмж. Мэдээж бүлээн салфетк хүйтнээс таатай байх нь ойлгомжтой, гэхдээ үүнгүйгээр өмнө нь болж л байсан. Сайнаар төсөөллөө гэхэд энэ төхөөрөмжийг та хэдхэн сар л хэрэглэнэ.

Хэрэглэсэн живхний хогийн сав

Хэрэглэсэн живхний хогийн сав – ер нь бол зүгээр л хогийн сав, живх солих ширээнд бэхлэгддэг эд. Таг сайтай болохоор живхний эвгүй үнэрийг гадагшлуулахгүй барина. Гэхдээ энэ зүйлд мөнгөө үрсэн эцэг эхчүүд огт хэрэггүй бараа гэж үзжээ. Үүнээс гадна энэ төрлийн хогийн сав нь тусдаа хогны уут хийх хэрэгтэй, өөрөөр хэлбэл бас л нэмэлт зардал гаргана гэсэн үг.

Хүүхдийн өвдгөвч

Эцэг, эхчүүд хүүхдийнхээ аюулгүй байдлыг бүрэн хангахыг хичээх нь мэдээж. Хүүхдийн даавуун өвдгөвч нь идэвхтэй мөлхөж эхлэхэд өвдгийг нь хамгаалах зориулалттай. Гэхдээ хэрвээ танай гэр хуучирсан бас энэ тэндээ хагарсан шалтай биш л бол хүүхдэд өвдгөвч огт хэрэггүй юм.

Бонус: соосог

Соосог, угж хєхєж үзээгүй хүүхэд гэж бараг байхгүй болов уу? Гэхдээ энэ төрлийн бараа сонгохдоо илүү оосор, чимэггүйг авахыг хичээгээрэй. Харамсалтай нь, статистик тооноос харахад эдгээр зүйлс нь хүүхдийн хоолой боох, гэмтээх аюултай ажээ. Тиймээс стандарт хувилбарыг сонгоорой – жижигхэн бариултай соосог.

Хүүхдийн ямар бараа худалдаж авах хэрэггүй гэж та боддог вэ? Эсвэл эсрэгээрээ ямар бараа бүтээгдэхүүн таны амьдралыг хөнгөвчилсөн бэ? Бидэнтэй туршлагаасаа хуваалцаарай.

Бусад төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал богох

Наснаасаа ЗАЛУУ харагдуулах ЯПОН жор

Цагаан будааны шүүсээр нүүрээ угаах Цагаан будаа нь нүүрс ус өндөртэй таргалуулах магадлал…