Нүүр Мэдээ мэдээлэл Хус модны хаг нойр булчирхайд үнэхээр сайн. Яагаад гэдгийг мэдээрэй!

Хус модны хаг нойр булчирхайд үнэхээр сайн. Яагаад гэдгийг мэдээрэй!

0
0
233

Нойр булчирхайн өвчнөөр шаналж хэвтэрт байсан хүн тэнхэрч боссон гэхээр нь ууж хэрэглээд үр дүнгээ өгсөн тул та бүхэнтэй хуваалцахыг хүслээ.
Эход харуулахад: Цөс өтгөн, нугаралттай цөснөөсөө болж нойр булчирхай үрэвсэлтэй гэж байсан.

Сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэхээр гэдэс дүүрч цанхайдаг, хурц хоол, чихэрлэг зүйл идсэний дараа баруун, зүүн хавир ганы доогуур нумласан, хатгуулсан,таталдсан хорссон юм шиг хэвлий барьсан өвдөлттэй, дал хавсарч чилж хөшдөг, хатгуулдаг гүйлгэдэг, хамаагүй хоол идэж болохоо байсан би одоо хус модны хагийг хэрэглээд хүссэн хоолоо хүссэн үедээ идэж байна.
Тостой цуйван, хорхог, шорлог, өөхтэй хавирга, аагтай цай, хятад солонгос хоол гээд л бүгдийг нь.
Хусны хаг нь хар ногоон өнгийн модныхоо гадуур үйсэн дээрээ бурзайж ургасан зүйл. Модноос нь авахдаа халбага болон мохоо зүйлээр хөнгөн хусаж авна.

Зажлахад модлог хатуувтар зүйл зажлагдана. Гашуувтар амттай. Буцалгаж хандалж хэрэглэнэ.
Ханднаасаа хооллолт бүрийн өмнө 2-3 балгыг дараа нь 2-3 балгыг уух маягаар өдөрт 3-5 аягыг ууж хэрэглэнэ.
Мөн өвдөж байгаа үедээ хуурайгаар нь томхон чимхийг шингэнээр даруулж уугаад өвдөлт намдахгүй бол 5-6 минутын дараа дахиад тэр хэмжээгээр ууна.
Тэгээд л өвчин намдаах эм уусан мэт өвдөлт алга болно.
Биед маань сөрөг нөлөөгүй өвдөлтгүй болж байсан тул хүссэн хэмжээгээрээ хэрэглэдэг байсан.
Өвдөхөө байхаар нь хэрэглэх нь багасаад одоо бүүр хэрэглэхээ больсон.

Хусны хаг ууснаар биед минь гарсан өөрчлөлтүүд: Хоол ны дэглэм барихаа больсон, цээж дал хөшиж өвдөхөө больсон, гүйлгэхгүй, цанхайхгүй, гэдэс дүүрэхгүй, хатгуулсан таталдсан, нумласан өвдөлтгүй болсон.
Та бүхэнд хандаж хэлэхэд: Өвдөлт (үрэвсэл) намдтал хоолны дэглэмээ бариарай! Ардын эмчилгээ тул өөрсдийн мэргэн ухаанаар тунгаана буй за.

Бусад төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал богох

Наснаасаа ЗАЛУУ харагдуулах ЯПОН жор

Цагаан будааны шүүсээр нүүрээ угаах Цагаан будаа нь нүүрс ус өндөртэй таргалуулах магадлал…