Нүүр Лайфстайл Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй таны өдөр тутам хийдэг 7 муу зуршил

Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй таны өдөр тутам хийдэг 7 муу зуршил

0
0
3,818

Хүмүүс бид өөрсдөө мэдэлгүй өдөр тутамдаа өөрсдийн эрүүл мэндийг хорлож байдаг. Та өөрөө ч анзааралгүй өдөр бүр л үүнийг хийдэг байх. Тиймээс энэ зөвлөгөөг уншиж үзээд одооноос эхлэн өөрийн хийдэг буруу зуршлуудаасаа салаарай.

№1 Арын халаасанд хэтэвч хийх

Ихэнх эрчүүд өмднийхөө арын халаасанд хэтэвчээ хийдэг. Энэ бол хамгийн муу зуршил бөгөөд үүнээс үүдэж нуруу нугасны өвчтэй болох магадлал их байдаг. Тэр бүү хэл нуруу далийх зэрэг шинж тэмдэг маш олон ажиглагддаг гэнэ шүү.

№2 Орондоо электрон төхөөрөмж ашиглах

Хүн бүр л орой орондоо орохдоо утсаа гарган youtube, facebook, instagram зэрэг дэлхийн тэргүүлэгч сайтуудад цагийг өнгөрүүлдэг. Энэ нь нэг ёсондоо унтахын өмнө заавал хийх ёстой зуршил мэт болсон байдаг гэсэн үг. Гэвч хүн унтаж амрахдаа өөрийн биетэй ойр радио давтамжтай ямарч эд хэрэгсэл байлгах ёсгүй гэнэ. Хүний тархи амарч байх явцад радио давтамж тархины эд эсүүдэд шууд нөлөөлж үхүүлж байдаг гэнэ. Тиймээс та унтахдаа утас болон таблет зэрэг төхөөрөмжүүдийг өөрөөсөө хол байрлуулах хэрэгтэй.

№3 Гараа хэт халуун усаар угаадаг

Гараа хэт халуун усаар угаах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг гэнэ шүү. Хүмүүс ихэвчлэн гараа халуун усаар угаадаг бөгөөд энэ нь тэдний гар дээрх бичил бактерийг устгадаг гэдэгт итгэлтэй байдаг. Гэвч бодит байдал дээр хэт халуун усаар гараа угаах үед гарын алганд төвлөрсөн мэдрэлийн цэгүүдийг цочроодог гэнэ. Мэдрэлийн эсүүд цочролд орсноор тархин дахь бичил эсүүд дагаад үхэх магадлалтай байдаг.

№4 Хуванцар савнаас ус уух

Хүн бүр л ус уух эрүүл мэндэд сайн гэж үзэн аялалд явахдаа гадуур явахдаа өөр өөрсдийн хуванцар саванд усаа хийж авч явдаг. Гэвч хуванцар савыг хэрхэн бүтээдэг гэдгийг та мэдэх үү? Хуванцар савыг хийхдээ химийн бодистой хольж бэлтгэсэн материалыг маш өндөр градуст үлээлгэн хийдэг гэнэ. Таныг ус ууж байхад хуванцар амтагддаг уу? Хэрэв тийм бол та тодорхой нэг хэмжээгээр химийн бодис ууж байна гэсэн үг юм.

№5 Хурдан хоолоо иддэг

Яарсан үедээ хүн өөрийн мэдэлгүй хурдан хоолоо иддэг. Гэвч энэ бол хамгийн буруу зуршил бөгөөд хорт хавдар болон гэдэс ходоодны өвчин үүсгэх том шалтгаан болдог гэнэ. Учир нь бүхэл бүхлээр нь залгисан хоол ходоодонд ороод маш удаан задардаг учир илүүдэл хэсгүүд нь хорт бодис ялгаруулж хүний биед маш сөрөг үр дагаврыг үзүүлдэг гэнэ.

№6 Хоол идсэний дараа шууд шүдээ угаадаг

Ихэнх хүмүүс ямар нэгэн юм идсэний дараагаар шууд шүдээ угаадаг. Хоол идсэний дараа шүдээ угаах нь хэдий зөв боловч хэзээ угаах вэ гэдэг нь хамгийн чухал байдаг. Юм идсэний дараа хүний шүд хэт мэдрэмтгий байдаг бөгөөд энэ үед шууд угаахад шүдний паалан гэмтэх аюултай байдаг гэнэ. Тиймээс 30 минут хүлээгээд угааж хэвшээрэй.

№7 Чихээ нойтон хөвөнгөөр арчдаг

Хэзээ хүн чихээ цэвэрлэхдээ нойтон хөвөнтэй модоор цэвэрлэж болохгүй. Учир нь хөвөнгийн үзүүрт нүдэнд үл үзэгдэх бактер хоромхон зуурын дотор наалдаж таны чихэнд шууд үржих магадлалтай байдаг гэнэ шүү.

Мэдээллийн эх сурвалж : Suvd.mn™

Бусад төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал богох

Хүүхдүүдээ аавтай нь үлдээх сайхан санаа биш гэдгийг батлах хөгжилтэй 13 зураг

Аав нь зураг дарахдаа 2 настай түүнийг хөшигний зам дээр дүүжлэгдэж чадахаар хүчтэй гэж бо…