Нүүр Зөвлөгөө Шөнө бүр унтхынхаа өмнө турмериктэй сүү ууснаар таны биед гарах өөрчлөлтүүд

Шөнө бүр унтхынхаа өмнө турмериктэй сүү ууснаар таны биед гарах өөрчлөлтүүд

0
2
10,762

Алтан сүү гэх нэршилтэй буюу Турмериктэй сүүг шөнө бүр унтахынхаа өмнө уух нь эрүүл мэндэд эерэг нөлөөтэй байдаг. Хагас цайны халбага турмерик нунтагийг аяга сүүн дээр хийн хутгаж уух хэрэгтэй. Ингээд та бүхэн шөнө бүр унтахынхаа өмнө турмериктэй сүү ууснаар таны биед гарах эерэг өөрчлөлтүүдийг мэдэж аваарай.

№1 Элэгний үйл ажиллагааг сайжруулж эрүүлжүүлнэ

Турмерикийн бодисын агууламж дотор элэг цус нөхөн төлжүүлэх өвөрмөц бодис байдаг бөгөөд энэ нь таны элгийг цэвэрлэж хорт бодис болон бусад нянг устгадаг.

№2 Үрэвслийг бууруулдаг

Эрдэмтэдийн олж тогтоосноор турмериктэй сүүг орой бүр унтхаасаа өмнө уудаг хүмүүсийн ихэнх нь бусад ямар нэгэн төрлийн үрэвсэл нь эдгэрсэн гэж судалгаанд оролцсон байна. Тиймээс хэрэв дотно эсвэл гадна үрэвсэл танд байгаа бол эмчилгээний хажуугаар энэ аргыг хэрэглээд үзэх хэрэгтэй.

№3 Бактер болон дархлаа сайжирна

Хэрэв та антибиотик их хэмжээгээр өмнө нь хэрэглэдэг байсан бол одооноос турмериктэй сүүг орой бүр ууж хэвших хэрэгтэй. Энэ нь бактер, нян зэрэг бүхий л зүйлээс төгс хамгаалж чаддаг бөгөөд нэг ёсондоо таны биеийн дархлааг илүү хүчтэй болгодог.

№4 Хорт хавдраас сэргийлнэ

Турмерикэд антиоксидант маш их хэмжээгээр агуулагддаг бөгөөд судалгааны үр дүнд турмерик нь маш хүчтэй стресс болон биеийн эргэлтийн системийг хэвийн болгох чадалтайг тогтоосон байна. Гэхдээ энэ нь зөвхөн хавдрыг бууруулах бус бүрэн тэмцэх чадвартай юм.

№5 Илүүдэл жин хасах

Мөн орой бүр үүнийг ууснаар таны бие амарч буюу таныг унтаж байх явцад турмерик нь таны биеийн илүүдэл өөхийг шатаадаг бөгөөд урт хугацааны туршид илүүдэл калорыг маш сайн шатаадаг болох нь тогтоогдсон гэнэ.

№6 Таны зүрх сайжирна

Мөн турмерик нь цитокиныг суллаж өгдөг бөгөөд энэ нь таны зүрхний үйл ажиллагаанд маш сайн зүйл юм. Тиймээс ч орой бүр та турмериктэй сүү ууснаар зүрхний ямар нэгэн асуудлаас сэргийлж чадах юм.

№7 Таны тархины үйл ажиллагаа маш сайжирна

Мөн бас нэг гайхалтай зүйл бол тархины үйл ажиллагаа сайжирч санах ойг маш сайн болгодог гэнэ. Ирээдүйд зөнөх гэдэг өвчин тусах магадлалыг ч бууруулдаг ид шидтэй.

№8 Таны дархлааны систем ЦАХИЛГААН мэт хурдан болно

Турмериктэй сүү ууснаар таны бие гадаад хүчин нөлөөнд авталгүй таныг маш хүчтэй, авхаалжтай болгож биеийн дархлааны системийг маш сайн болгодог ид шидтэй.

№9 Ясны сийрэгжилтэд баяртай гэж хэлнэ

Турмерик нь таны биеийн ясны сийрэгжилтийг 50% хүртэл нөхөн сэргээх чадалтай. Мөн сүүгээ найруулахдаа нэмэлт Кальци болон D витамин хийж өгвөл бүр илүү үр дүнтэй.

Мэдээллийн эх сурвалж : Suvd.mn™

Бусад төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал богох

Хүүхдүүдээ аавтай нь үлдээх сайхан санаа биш гэдгийг батлах хөгжилтэй 13 зураг

Аав нь зураг дарахдаа 2 настай түүнийг хөшигний зам дээр дүүжлэгдэж чадахаар хүчтэй гэж бо…