Нүүр Зөвлөгөө Жин хасах бэлдмэлүүдийн 8 сөрөг үр дагавар

Жин хасах бэлдмэлүүдийн 8 сөрөг үр дагавар

0
0
1,412

Хялбар аргаар жингээ хасах сонирхолтой хүмүүс турах бэлдмэл сонгох нь элбэг байдаг. Ер нь л жингээ хасах сонирхолтой хүмүүс чадах бүхнээ туршиж үзэх болно. Гэхдээ эдгээр бүх сонголтууд бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх талаар сайн мэддэггүй. Зөв судалгаа хийгээгүйн улмаас юун жингээ хасах, бүр эрүүл мэндээрээ хохирох ч тохиолдол гардаг. Танд гэж зөвлөхөд эм ууж турна гэдэг бол яав ч сайн зүйл биш шүү.

Элэгний асуудал

Дэлхийн өнцөг булан бүрт олон хүн илүүдэл жинтэй тэмцэж байна. Хоолны дэглэм, дасгалын үр дүн нь тэдэнд хангалтгүй байдаг тул турах бэлдмэл хэрэглэж эхэлдэг. Харин тураах бэлдмэл нь элэгний үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг болох нь судалгаагаар тогтоогджээ.

Бөөрний асуудал

Бөөр нь тураах бэлдмэлийн бас нэг хохирогч юм. Эх сурвалжийн мэдээллээр тураах бэлдмэлээс болж муудах эрхтэнүүдийн жагсаалтанд бөөр нь багтсан байдаг.

Нойронд муу болох

Нойргүйдэл бол тураах бэлдмэлийн өөр нэг гаж нөлөө юм. Ихэнх тураах бэлдмэл нь шөнийн цагаар сэрэхэд хүргэдэг өдөөгчийг агуулдаг.

Даралт ихсэх 

Түгээмэл хэрэглэгддэг эфедра болон ма-хуанг гэгддэг тураах бэлдмэл нь олон тооны гаж нөлөөг үүсгэдэг. Mayo Clinic -ийн зүгээс ихэнхи бэлдмэлүүд нь цусны даралт ихэсгэх фермент агуулдаг байх магадлалтай гэж мэдээллэсэн байна.

Гүйлгэх 

Зарим өөх шатаагч эм нь гүйлгэлт үүсгэдэг. Энэ бол сөрөг нөлөөнүүдийн нэг. Удаан хугацааны турш гүйлгэх нь маш аюултай бөгөөд учир нь таны алдсан бүх шингэн алдалт хэрэгтэй бодисоо алдахад хүргэдэг. Хэрэв таны гүйлгэлт олон хоног үргэлжилбэл эмчид хандсан нь дээр.

Шулуун гэдэсний цус алдалт

Судалгаагаар жин хасах зарим эмүүд шулуун гэдэсний цус алдалт гэж нэрлэгддэг бүдүүн гэдэсний ишемийг өдөөж болно. Фентермин бол жингээ хасахын тулд богино хугацаанд хэрэглэхийг зөвшөөрдөг боловч гаж нөлөө үзүүлдэг эдгээр эмүүдийн нэг юм. Эм уухаас өмнө эмчээс зөвлөгөө авч тунгаа тохируулан хэрэглэхийг зөвлөж байна.

Зүрхний хэм алдагдах 

Хоолны дэглэмийн эм нь таны зүрхний цохилтыг нэмэгдүүлдэг амфетаминтой адил нөлөөтэй бөгөөд MHRA-ийн дарга Дэнни Ли-Фростын хэлснээр зүрхний асуудалтай хүмүүс тураах бэлдмэл хэрэглэж болохгүй гэж зөвлөсөн байна.

Толгой өвдөх 

Толгой өвдөх нь хоолны дэглэмийн эм уухтай холбоотой гаж нөлөө юм. Хэрэв ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл энэ талаар эмчид хандаарай.

Хоолны дуршил бууруулах, элдэв тураах бэлдмэл нь биднийг хүсч буй жингийн түвшинд хүргэж чадах ч гэлээ нөгөө талаараа эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг сайн санаарай. Үүний оронд эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн нь цаг хугацаа, тэсвэр тэвчээр их шаардах ч гэлээ хамгийн найдвартай аюулгүй, танд илүү сайхан дүр төрх өгөх болно!

Мэдээний эх сурвалж : www.Suvd.mn

Бусад төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал богох

Энэ аргыг хэрэглээд манай ээж Өтгөн хаталтыг ор тас мартсан

Өтгөн хаталтыг зогсоохын тулд амьдрал дээр үр дүнгээ өгсөн дараах аргуудыг хүргэж байна. Ө…