Нүүр Зөвлөгөө Шидэт Чиа үрийг зөв хэрэглэвэл эм, буруу хэрэглэвэл хор болно

Шидэт Чиа үрийг зөв хэрэглэвэл эм, буруу хэрэглэвэл хор болно

0
2
24,794

Хүн бүр чиа үрийг маш сайн гэлцдэг. Чухам яагаад сайн бэ, хэрхэн, хэдийд хэрэглэвэл эм болдог тухай тэр болгон мэддэггүй. Чиа үр маш сайн чанарын өөх тос-омега3, эслэг, төмөр, уураг, антиоксидант, кальци зэрэг дурдвал олон амин дэм, эрдсийг агуулдаг. Мөн глютенгүй. Энэ нь Мексик, Өмнөд Америкт ургадаг Салвия Колумбера ургамлын үр юм. Эртний Маяачууд энергийн эх үүсвэрээ болгодог байсан тухай домог ч байдаг.

Чиа үр нь ашигтай бактериудыг тэжээж олшруулна. Тэгэхээр дархлаа сайжирна. Инсулины түвшинд нөлөөлөхгүй. Зүрхний шигдээс, цус харвалтаас хамгаална. Жин хасахад сайн нөлөөтэй. Уухад тайвшруулж хүч чадал өгдөг. Гэвч өдөрт зөвхөн 1-2 цайны халбагыг хэрэглэх хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үздэг. Хэтрүүлбэл жин нэмж калор цуглуулна. Ус араас нь уухгүй бол түгжрэл үүсэх аюултай. Тун таарвал эм болно. Өглөө, өдрийн үед чиа үртэй ус уух зохимжтой.

Хэрэглэх энгийн жор: 2 амны халбага чиа үрийг 250 мл бүлээн (40 хэм) цэвэр устай хольж хутгаад 20-45 минут амраана. Бэлэн болсон чиа үр нь харахад зөөлөрч гель шиг болно. Хутгаад уугаарай. Бага багаар, эсвэл нэг дор ч ууж болно. Илүү кайфтай уумаар байвал жимс, ногооны шүүс эсвэл тарганд хольж болно. Ходоод цочромтгой бол цитрусын төрлийн жимстэй холих хэрэггүй! Чиа үрээр пудинг, дэтокс, энергийн баар хийж болно. Талхтай хольж бас жигнэмэгэн дээр цацаж болно.

Анхаарах зүйлс:

  1. Үдээс өмнө уух! Шингэнийг өөртөө 12 дахин ихээр шингээдэг тул араас нь өдөржин ус шимнэ. Үгүй бол бие усгүйднэ. Ус уухгүйгээр бохирдол гадагшлах явц удааширна.
  2. Чихрийн шижинтэй бол хэрэглэхийн өмнө мэргэжлийн эмчээс асууна.
  3. Чиа үрээс харшлах нь тун ховор боловч тууралт өгвөл зогсооно.
  4. Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд эмчээс зөвлөгөө авч хэрэглэнэ.
  5. 1 нас хүрсэн хүүхэд бол багаар эхлэн өгч болно. Ой хүрээгүй хүүхэд чиа үрийг боловсруулахад эртхэн систем нь бэлтгэгдээгүй байдаг.
  6. Ус уух хэвшилгүй бол хэрэглэх хэрэггүй.
  7. Генетикийн өөрчлөлттэй Чиа үр гэж бий. Тиймээс сертификаттай, Organic, GMO free, Non GMO шошготойг болвол сонгож байгаарай.

Мэдээллийн эх сурвалж : www.SUVD.mn

 

Бусад төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал богох

Энэ аргыг хэрэглээд манай ээж Өтгөн хаталтыг ор тас мартсан

Өтгөн хаталтыг зогсоохын тулд амьдрал дээр үр дүнгээ өгсөн дараах аргуудыг хүргэж байна. Ө…