Нүүр Зөвлөгөө Тахианы ороомог хийх жор

Тахианы ороомог хийх жор

0
0
338

Орц: Тахианы цээж хэсгийн мах 120 гр, Гахайн утсан мах 20гр, Тахианы машиндсан мах 60гр, Давс, перец, Төмсний нухаш, Тоор жимсний сүмс

Хийх дараалал: Тахианы цээж хэсгийн махыг томоор нь хавтгайлан давтаад дээр нь нимгэн хэрчсэн гахайн утсан махыг зулна. Үүний дээр машиндаж амталсан махыг голд нь тавьж ороомог болгон хуйлна. Бэлтгэсэн ороомогийг бага хэмжээний усанд хийж15-20 минут жигнэнэ. / Ороомогийг хүнсний цэвэр гялгар уут эсвэл тугалган цаасаар ороож байгаад жигнэвэл задарч бутардаггүй/. Төмсний нухаш бэлтгэж, үүндээ крахмал, өндөг, задь, давс, перец нэмж амтлаад хавтгай хэлбэрт оруулан цөцгийн тосонд шарна. Тоор жимсэний сүмс бэлтгэх: Тоор жимс болон бага зэрэг цагаан гаа, сүү, давс зэргийг нийлүүлж буцалгаад тоор жимсний шүүс нэмж миксердээд шүүж авна. Ороомогийг бэлтгэсэн төмсний хачиртай таваглаж тоор жимсний сүмс асгаж өгнө.

Бусад төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал богох

Дотуур хувцсаа зөв сонгох арга

Стиль, имиж, моод сайхан харагдах гээд ярихаар бид хамгийн түрүүн гадуур хувцсандаа л анха…