Нүүр Зөвлөгөө Гоо сайхан Хөмсгөө өдөр бүр самна

Хөмсгөө өдөр бүр самна

0
0
1,628

Өнгөрсөн зууны 20-иод онд чамархай шүргэсэн урт хөмсөг моодонд орсон билээ. Харин 40-өөд онд зурсан юм шиг нарийн байсан бол түүний дараа хүүхнүүд утас шиг нарийхан дугуй хэлбэрээр хөмсгөө засдаг болов. Сүүлийн жилүүдэд хөмсгийг төрөлхөөс заяасан байдлаар янзалдаг моод дэлгэрчээ. Өнөөдөр хөмсөгний хэлбэр, өргөн нарийн гэдэг ойлголт утгаа алдаж, хөмсөг тод л байвал болоо гэцгээх юм. Орчин үеийн моодны хөмсөг бол зурсан юм шиг биш, илүү дутуу маяггүй, тод сайхан, сэрвийсэн үсгүй байх юм.

Хүүхнүүд өмнө нь хөмсгөө тас хараар зурдаг байсан бол одоо хөмсгөө үсний өнгөтэй адил эсвэл 23 тоноор арай гэгээтэй будах болжээ. Ийм өнгийн хөмсөг эмэгтэйчүүдийг залуу харагдуулдаг. Та будаг шунхаа түрхэхдээ хөмсгийн доор цайвар тень түрх эсвэл тусгай харандаагаар цайвар өнгөөр зур. Хөмсгөө нямбай харагдуулахын тулд хөмсөг хоорондын үсийг заавал ав. Нийлж ургасан хөмсөг царайг ууртай болгодог.

Хөмсгөө өдөр бүр самна.

Хөмсөгний харандааны сойзоор эсвэл хөмсөгний урт үсийг тусгай самтай сойзоор янзал.Самнахдаа эхлээд үсний ширхэгийн эсрэг дараа нь үсний дагуу самнаарай.

Хөмсгөө засахдаа зөвхөн доод талаас нь янзал.

Хөмсгөө хусч огт болохгүй. Илүүдэл үсээ хурц биш үзүүртэй, их шулуун үзүүртэй чимхүүрээр хавчиж авч байх хэрэгтэй. Хөмсгөө засахын өмнө спиртээр хөмсөг, арьс, чимхүүрээ арчина. Хөмсөгний үсээ ширхэгийн дагуу зулгаана. Чимхүүрээ чамархайн эсрэг талд барь.

Будаг шунхны тусламжтай хөмсөгний хэлбэрийг өөрчилж болно.

Yүний тулд эхлээд сайн үзүүрлэсэн харандаа ав. Түүгээр ойр ойрхон жижиг зураас үс ургах чигт зур. Хөмсөгний төрөлх хэлбэрийг их өөрчлөлгүй зурна. Хөмсгөө тусгай гелиэр хэлбэржүүлж болно.

Эрчүүд хөмсгөө эмэгтэйчүүдтэй адил арчилж тордож байх нь зүйтэй.

Хөмсөг хооронд ургасан үсийг зулгаах, хэт өтгөн хөмсөгтэй бол самнах гэх мэт. Энэ бүхэн нэг их цаг шаардахгүй тул өглөө бүр сахлаа хусдагтай адил мөн хөмсгөө тогтмол арчилж сураарай.

Бусад төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал богох

Дотуур хувцсаа зөв сонгох арга

Стиль, имиж, моод сайхан харагдах гээд ярихаар бид хамгийн түрүүн гадуур хувцсандаа л анха…