Нүүр Зөвлөгөө Нэхий гутлаа хэрхэн цэвэрлэх вэ?

Нэхий гутлаа хэрхэн цэвэрлэх вэ?

0
0
665

Нэхий гутал тэр тусмаа бидний нэрлэж заншсанаар бойтгийг хэрхэн цэвэрлэх тухай хүргэж байна. Бойтгон гутлийг цэвэрлэх хими цэвэрлэгээ, бүтээгдэхүүнүүд байдаг ч энэ удаа гарын доорхи материалиар хэрхэн хялбар цэвэрлэх талаар зөвлөгөө хүргэж байна.

Хэрэг болох зүйлс:

-Порлон

-Алчуур

-Сода

-Улаан буудайн гурил

-2 боодол цаасан алчуур эсвэл сонин байж болно.

-Сойз

-Бага хэмжээний ус

1-р алхам: Порлоноо норгоод гуталны гадна талыг бага хэмжээгээр чийгшүүлнэ. Хэт их норгож болохгүй.

2-р алхам: Зөөлөрсөн хэсгийг устай шүршигч саваар шүршиж цэвэрлэх нь нэн тохиромжтой.

3-р алхам: Ус, сода 2-оо уусгаж уусмал болгон порлондоо шингээгээд гуталны гадна талыг зөөлнөөр үрж цэвэрлэнэ. Хэрэглэж буй порлон бохирдмогц усаар дор нь зайлж цэвэрлэн цэвэрхэн порлон хэрэглээрэй.

4-р алхам: Гутландаа боодолтой цаасан алчуур юм уу сонин (00-ын цаас байж болно) хийж нарны гэрэл юм уу, дулаан газар хэсэг байлгаж хатаана.

5-р алхам: Хуурай болгож хатаасан гутлаа сойз эсвэл алчуураар арчиж өнгийг сэргээнэ.

6-р алхам: 2 цайны халбага содыг 2 цайны халбага улаан буудайн гурилтай холиод гутлынхаа дотор тал руу цацаж өгнө. Ингэж цацах нь эвгүй үнэрийг дардаг.

suvd.mn™

Бусад төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал богох

Тормоз ажиллагаагүй болсон үед машинаа хэрхэн зогсоох вэ?

Машиндаа суугаад явж байхад тав тухтай байдаг ч 100 хувь аюулгүй гэсэн баталгаа үгүй. Маши…