Нүүр Зөвлөгөө Гоо сайхан Толгойндоо массаж хийж, үрчлээгээ арилгах 6 арга

Толгойндоо массаж хийж, үрчлээгээ арилгах 6 арга

0
0
2,805

Арьсаа зөв арчилж, гоо сайхны мэргэжилтэн дээр очиж, үрчлээний эсрэг, гоо сайхны тарилга хийлгэсэн ч залуу сайхан харагдахгүй байна уу? Учир нь булчин болон хүзүү, толгой дахь судлууд таны арьсанд чухал үүрэгтэй. Эдгээр нь арьсны өнгө, хавагнал, үрчлээ, нүдний зовхи унжих болон арьсны харагдах байдалд ихээхэн нөлөөлдөг. Иймд та бүхэнд өдөр бүр хийхэд тохиромжтой, үрчлээнээс сэргийлэх аргыг хүргэж байна.
Удаан хугацаанд хуйхандаа массаж хийхгүй байснаар хуйхны уян хатан, сунах чадвар алдагдаж, гавлын ясанд наалдаж эхэлдэг. Ингэснээр цусны бичил эргэлт удааширч, толгой болон нүүрний доод хэсгийн хатуу шинж чанарт нөлөөлдөг. Энэ нь зовхи унжиж, гүн үрчлээ суух, нүүр ерөнхий хэлбэрээ алдахад хүргэдэг байна. Тиймээс та эл дасгалыг өдөр бүр хийснээр доорх эерэг үр дүн гарна:

  • Үсний уутанцарт тэжээл өгч, үс хурдан ургана
  • Цусны эргэлт сайжирна
  • Зүрхний үйл ажиллагаа хэвийн болно
  • Толгойн өвдөлт буурна
  • Нүүрний хаван бууна
  • Үрчлээ мэдэгдэхүйц арилж эхэлнэ .

1. Чихний дээд талд

Үсээ чихнээсээ 2 см дээш өргөн, буцааж буулгах маягаар хуйхандаа зөөлөн массаж хийнэ. Дараа нь толгойгоо урагш тонгойлгон гараараа цагийн зүүний дагуу болон эсрэг тойруулан хөдөлгөж массажлана.

Хугацаа : 30-40 секунд.

2. Чихний ар

Үүний дараа үсээ толгойн ардаа гаргаад, хуруугаараа зөөлөн дарж, хойноос нь урагш чиглүүлэн хуйхандаа зөөлөн массаж хийнэ. Мөн гараа энэ байрлалаар нь цагийн зүүний дагуу болон эсрэг тойруулан массаж хийж өгнө.

Хугацаа : 30-40 секунд

3. Үсний дагуу

Үсээ толгойн ар хэсэг болон духны урдуур гарган бариад, гараа урдаас нь хойш, хойноос нь урагч чиглүүлэн зөөлөн дарж цагийн зүүний дагуу болон эсрэг тойруулан ээлжлэн массаж хийнэ.

Хугацаа : 30- 40 секунд

4. Духны массаж

Хуруугаа толгойн дух хэсэгт байрлуулж, урдаас нь хойшоо гүйлгэн, зөөлөн дарж массаж хийнэ. Өвдөлт мэдрэгдэж байгаа хэсэгтээ илүү чанга дараарай.

Хугацаа : 30-40 секунд

5. Дагзны массаж

Хоёр гарынхаа хурууг толгойн ар хэсэгт байрлуулж бага зэрэг дарж өгөн, хүзүүрүүгээ доош чиглүүлэн массажлана. Өвдөлт мэдрэгдэж буй хэсэгтээ илүү чанга дараарай.

Хугацаа : 30-40 секунд.

6. Дагзны тойрог массаж

Гараа зангидаж байгаад толгойн ар хэсэгтээ чанга даран байрлуулж, тойрог хэлбэрээр массажлаж өгнө.

Хугацаа : 30-40 секунд

Эдгээр дасгалыг хэзээ ч хийх боломжтой ч өглөө боссоныхоо дараа цэх сууж байгаад эсвэл зогсож байгаад хийвэл илүү үр дүнтэй.

Бусад төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал богох

Төмс, өргөст хэмх ашиглан арьсан дахь нөсөө толбо арилгах гайхалтай арга

Бага зэргийн нөсөө толбо үүссэн үед үнэтэй тос түрхэх гэж яаралгүй энэхүү үр дүнтэй аргыг …