Нүүр Зөвлөгөө Гэр дүүрэн эерэг энерги бүрдүүлж гэрэл гэгээ авчрах нь

Гэр дүүрэн эерэг энерги бүрдүүлж гэрэл гэгээ авчрах нь

0
0
235

Та өөрийнхөө гэрт сөрөг энерги байгаа эсэхийг мэддэг үү? Гэрт хуралдсан сөрөг энерги нь хэрүүл, мөнгөний гачигдал, ядаргаа, сэтгэл санааны таагүй байдал гээд маш олон сөрөг зүйлүүдийг авчирдаг.
Таны амьдарч байгаа гэрт сөрөг энерги хуралдсаныг хэрхэн мэдэх вэ?


Жоомнууд, ялаанууд болон бусад шавжиуд гэнэт бий болно
Гэрийн оршин суугчид болон тэжээвэр амьтад өвдөнө
Тасалгааны ургамлууд болон цэцгүүд үхнэ эсвэл өвчилж гэмтэнэ
Гэрлийн шил байн байн шатна гэр ахуйн цахалгаан хэрэгсэл арай л хурдан эвдэрнэ

Гэрт эерэг энерги цугцуулж сөрөг энергиэс салах
Сөрөг энергиэс салах нь таны бодож байгаагаас илүү амархан. Ийм энергийн цэвэрлэгээг жилд 3-4 удаа хийх хэрэгтэй. Яг л гэрийн их цэвэрлэгээтэй адил юм.

1. Өөрийн сөрөг энергийг цэвэрлэх
Гэртээ цэвэрлэгээ хийхээсээ өмнө өөрөө сөрөг энергиэс ангижраарай. Үүний тулд эхлээд гэр бүлийн гишүүн бүр шүршүүрт орох хэрэгтэй. Зүгээр нэг усанд орох биш харин давстай шүршүүрт ороорой. Давс энерги дамжуулагч учир эерэг болон сөрөг энергийг өөртөө шингээн авдаг.


Танд шууд л сайхан санагдаж эхлэн сэтгэл чинь онгойх ба бие хөнгөрч, гайхалтай цэвэр болсон юм шиг санагдана. Давстай ус таны бие, сэтгэлийг цэвэрлэнэ. Таны нуруунаас ямар нэгэн хүнд зүйл авчихсан юм шиг танд санагдана.

2. Гэрээ энергийн цэвэрлэгээнд бэлдэх
Биеэ бэлдсэний дараа гэрийн энергийг цэвэрлэнэ. Аль болох энгийн, хөнгөн хувцаслаарай. Гэрийн халаад юмуу биеийн тамирын хослол өмсвөл бүр ч сайн. Ээмэг, бөгж, гинж, бугуйвч зэрэг чимэг зүүлтүүдээ тайлна. Металл, хуванцар, арьсан, мөнгөн, алтан аль нь ч ялгаагүй бүгдийг нь тайлаарай.

Эвдэрсэн гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдээ засаарай. Хэрвээ засах боломжгүй бол шууд хая. Танд хэрэггүй ном, сэтгүүл, хэрэггүй цааснуудыг гэртээ байлгах хэрэггүй. Хэрэггүй номнуудаа номын санд өгч болно. Хагарсан, эмтэрсэн, цуурсан аяга таваг, сав суулгыг гэртээ хэзээ ч битгий хадгалаарай.

Ийм сав суулга, аяга тавгаар дамжин эерэг энерги гардаг. Эерэг энергитэй хамт гэр бүлийн, гэрийн сайн сайхан гараад явдаг. Ялангуяа эмтэрсэн аяга таваг, сав суулга бүр ч аюултай. Ийм аяга таваг, сав суулга эерэг цэнэгийг хүчтэй урсгаж гаргадаг. Бохир сав суулга (аяга таваг ч бас) овоолж болохгүй!

Хэрвээ та шкафаа эмх цэгцтэй байлгах юм бол таны амьдрал хэрхэн өөрчлөгдөхийг хараад та гайхах болно.
Та бүх хог новшноосоо саллаа. Гэртээ их цэвэрлэгээ хийчихлээ (шууд утгаараа болон энергийн цэвэрлэгээ). Одоо гэртээ байгаа бүх тольнуудаа арчих үлдлээ. Үүний тулд чийгтэй алчуур аваад цагийн зүүний дагуу тойрог хөдөлгөөнөөр толио арчина.

Ингэснээр ил харагдах тоос тортогтой хамт энергийн бохирдол ч арилна. Хэдэн жил танайд толь чинь байгаа тэр тоогоор тойрог хийж толио чийгтэй алчуураар арчина. Ингэж байж л та энэ олон жилд хуримтлагдсан сөрөг мэдээллийг устгаж чадна. Хэрвээ та хэдэн жил гэдгийг нь санахгүй байгаа бол 13 тойрог хийгээрэй.

Бусад төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал богох

Нүдний хараанд сайнаар нөлөөлөх 6 хүнс

Бидний хамгийн үнэт мэдрэхүйнүүдийн нэг нүд, харамсалтай нь тэрээр тун мэдрэмтгий бөгөөд б…