Нүүр Мэдээ мэдээлэл Зөвхөн Германд үзэх боломжтой хачирхалтай зүйлс

Зөвхөн Германд үзэх боломжтой хачирхалтай зүйлс

0
0
418

Герман бол олон талаараа онцгой улс юм. Жишээлбэл, Герман улсад шоронгоос зугтах ямар ч шийтгэл байдаггүй. Тэдний амьдралын хэв маяг гадаадынхныг маш олон янзаар гайхшруулдаг нь гайхах зүйл биш юм.

1. Октоберфест бэлтгэл хийх охидууд

Октоберфест үнэндээ есдүгээр сард болдог.  Энэ бол Баварийн соёлын хувьд чухал наадам бөгөөд Германчууд үүнийг урьдчилан бэлддэг. Охид үүний төлөө хүнд жингийн  спортоор хичээллэх тохиолдол байдаг.

2. Хуруу барилдаан

Баварийн эрчүүд хүчтэй хуруутай байхыг хүсдэг ба түүгээрээ хичээллэдэг. Тэднийг хэрхэн яаж дасгалжуулж, дасгал хийж, сунгадаг нь хамгийн хачин бөгөөд аварга шалгаруулах тэмцээний хамгийн шилдэг нь болохын тулд үүнийг хийхгүй гээд яаах юм. Энэ аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөгчид хуруугаа түгжиж, нэг нь бууж өгтөл эсрэг чиглэлд татаж эхэлдэг.

3. Хиам худалдах машин

Худалдан авах автомашинаас хоол хүнс авах талаар төсөөлөгдөж байна уу? Магадгүй бохь, шоколад, жигнэмэг байдаг л даа? Германд харин хиамны худалдах машин бий жишээ нь Bratwurst гэх хиамны амт орц гээд тэр чигээрээ Герман уламжлал болсон хиамыг та зөвхөн Герман хиам худалдах машинаас авах бизээ. Ердийн хиам нь татсан гахайн мах, үхрийн мах эсвэл гахайн махаар хийсэн байдаг бол Германд өөр орцтой хиамнууд бий.

4. Хулуун завины уралдаан

Энд ямар ч ер бусын зүйл байхгүй – зүгээр л голд аварга том хулуугаар сэлж хөгжилдөх болно. Ийм тэмцээн жил бүр намарын улиралд Герман улсад болдог.

5. Хурдны хязгаарлалт байхгүй

Та энэ замын тэмдгийг харж байсан уу? Хэрэв та Германд автомашин жолоодох юм бол энэ тэмдэгийг мэдэх хэрэгтэй: ямар ч хурд хязгаарлалтгүй. Тиймээс хаазаа хүссэнээрээ жийж, машиныхаа дээд хурдаар сайхан давхих боломжтой ба энэ нь хууль ёсны зүйл юм!

6. Уламжлалт lederhosen

“Lederhosen” бол Баварийн уламжлалт гадуур хувцасны нэг юм. Хүн бүр Октоберфест-д бэлдэж, бүр гэрийн тэжээвэр амьтадаа хүртэл оролцуулдаг!

7.  Хөгжилтэй анхааруулах тэмдэгүүд

Германчууд их хөгжилтэй үйлдлүүд хийдэг учраас тэдгээрийг ч мөн хуульчилж зааж өгсөн байдаг байна.

8. Олон төрлийн хиам

Германд 1000 гаруй төрлийн хиам байдаг! Blutwurst, weisswurst, leberwurst болон бусад олон төрлийн хиамыг германд очиж үзсэн бол амталж үзэхэд илүүдэхгүй байх . Зарим хүмүүс өглөөний цайн дээрээ хиамаа Wifi-дүрс шиг шарж идэж өглөөг инээд хөөрөөр дүүрэн эхлүүлдэг байна.

9.  Дугуйтай ачааны машин суурилуулах

Энэхүү сюрреал ачааны машин Герман улсын Карлсруэ нэртэй гудамжинд байрладаг. Энэ нь өдөр тутмын зүйлийг өөр өнцгөөс харуулах зорилготой . Гэсэн хэдий ч хотын зогсоолын ажилтан санааг нь ойлгоогүй тул зогсоолын зөрчил гэж үзсэний улмаас 30 евро торгуулын тасалбар бичсэн байна.

Бусад төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал богох

Нүдний хараанд сайнаар нөлөөлөх 6 хүнс

Бидний хамгийн үнэт мэдрэхүйнүүдийн нэг нүд, харамсалтай нь тэрээр тун мэдрэмтгий бөгөөд б…