Нүүр Зурхай 2020 онд Хамгийн их БАЯЖИХ магадлалтай таван орд

2020 онд Хамгийн их БАЯЖИХ магадлалтай таван орд

0
1
11,642

Та энэ дэлхийн хаана байгаагаас үл хамааран астрологийн хүчинд итгэдэг хүмүүстэй тааралдсаар байх болно. Тэдний амьдрал долоо хоног, нэг сар, нэг жилийн зурхай дээр суурилан төлөвлөгдөж байдаг. Одод нь 12 тэмдэгээс бүрддэг бөгөөд тэмдэг тус бүр 4 махбодь болох гал, ус, газар, агаарын нөлөөлөлд ордог. Хүний хувь чанар оддын зан чанартай хамаарч, тэдгээрээс хамаарч байдаг. Тэмдэгтүүд бүгд өөрийн гэсэн ур чадвартай. Тиймээс мэргэжлээ сонгохоос өмнө хүмүүс өөрийн ордын талаарx мэдээллийг судлах нь зүйтэй.

Харин одоо бид та бүхэнд санхүүгийн цэцэглэлтэнд хүрэх хамгийн өндөр магадлалтай 5 ордыг танилцуулж байна.

1. Охин (наймдугаар сарын 23 – есдүгээр сарын 22)

Ордууд дундаас хамгийн хичээнгүй орд бол охины орд юм. Энэ ордны хүмүүс шийдэмгий, хэзээ ч жижиг зүйлийг харалгүй үлдээдэггүй чадвартай. Хэдий охины ордныхон газар гэх махбодийг дагадаг бол бусдаас түүний тогтвортой байдал, амьдралын хатуу чанарыг илүү мэдрэх чадвараар ялгардаг. Охины ордныхон тайван, өөрийгөө хянах чадвараа хэзээ ч алддаггүй. Бүх охины ордныхон болж буй зүйлд маш хурдан хариу үйлдэл үзүүлдэг. Тиймээс маш гайхалтай удирдагчид болж чаддаг.

Олны танил эрхмүүд: Бейонсе, Крис Пайн, Пиппа Миддлтон

Өдөр: Лхагва

Тоо: 5, 14, 23, 32, 41, 50

Өнгө: Саарал, улбар шар, шар, цагаан

Сахиус: Молор

2. Үхэр (дөрөвдүгээр сарын 20 – тавдугаар сарын 20)

Охины ордтой адил үхэрийн ордныхон газрыг дагаж, тэдэнд үйлчилдэг. Үхэрийн ордныхон энгийн, даруу хүмүүс бөгөөд бүхий л харилцаанд тогтвортой байж чаддаг. Тэд бол маш үнэнч, тууштай хүмүүс байдаг. Үхэрийн ордныхон аливаа асуудлыг шийдвэрлэхдээ дотоод дуу хоолойгоо хэзээ ч сонсохгүй. Харин гүн гүнзгий дүн шинжилгээ хийхийг илүүд үзнэ. Энэ ордонд төрсөн хүмүүс амласан амлалтаа хэзээ ч зөрчдөггүй бөгөөд найдвартай түншүүд болж чаддаг. Тиймээс бусдад итгэл найдвар төрүүлдэг учир тэдний бизнест хүмүүс дуртайяа хөрөнгө оруулалт хийдэг.

Мөн тэд маш энгийн амьдралын хэв маягтай бөгөөд аль болох бага зардал гаргадаг байна. Тиймээс тэд хэрэггүй зүйлд мөнгөө үрэхийн оронд ашигтай бизнест хөрөнгө оруулалт хийхийг илүүд үздэг.

Өдөр: Даваа, баасан, ням

Тоо: 2, 11, 29, 37, 56

Өнгө: Ногоон, цагаан

Сахиус: Маргад

3. Мэлхий (зургадугаар сарын 21 – долдугаар сарын 22)

Мэлхийн ордныхон ус гэх махбодийн тэмдэг бөгөөд халамжтай, бусдыг өөрийн хүч чадлаа бүрэн дайчлахад тусалдаг. Тэд өөртөө итгэлтэй ба бусдыг ойлгодог хүнлэг сэтгэлтэй. Мөн мэлхийн ордны хүмүүс багаар ажиллах гайхалтай чадвартай бөгөөд үргэлж хэн нэгэнд тус болдог ба хэзээ ч түүнийхээ төлөө ямар нэгэн зүйл нэхдэггүй.
Мэлхийн ордныхон бүтээлч хүмүүс учир тэдэнд үргэлж ямар нэгэн гайхалтай санаа төрж байдаг. Энэ ордны бүх хүмүүс маш амархан өөрийн дуртай шинэ ажилаа олдог. Тиймдээ ч тэд бусдаас бага ядардаг. Тэдэнд юу ч даалгаж болно учир эь тэд аливаа зүйлийг дуусгатлаа хэзээ ч хойш тавьдаггүй байна.

Өдөр: Мягмар, пүрэв, баасан, ням

Тоо: 4, 13, 22, 31, 40, 48. 57

Өнгө: Мөнгөлөг, хөх

Сахиус: Сувд

4. Арслан (долдугаар сарын 23 – наймдугаар сарын 22)

Арслангийн орд бол энэ жагсаалтын гал махбодийн цорын ганц төлөөлөл юм. Тэд бол төрөлхийн манлайлагчид байдаг. Маш эрч хүчтэй, мэдрэмжтэй, урам зоригтой. Арслангийн ордныхон зоригтой, эхлүүлсэн бүхэндээ амжилт гаргаж байдаг. Бүх арслангийн ордны хүмүүс амьдралаас бүгдийг авахыг хичээдэг учир боломжоо хаана, яаж ашиглахаа маш сайн мэддэг.

Өдөр: Мягмар, баасан, ням

Тоо: 5, 14, 13, 32, 41, 50

Өнгө: Улаан, шар, улбар шар, алтлан

Сахиус: Бадмаараг

5. Хилэнц (аравдугаар сарын 23 – арваннэгдүгээр сарын 21)

Хилэнцийн ордныхон онцгой авьястай бөгөөд бусдад өөрийгөө бүрэн зориулдаг. Тиймээс тэд өөрт хэрэгтэй зүйлээ бусдаар хийлгэж чаддаг. Хилэнцийн ордныхон устай салшгүй холбоотой. Ус тэдэнд маш хүчтэй мэдрэмж болон мэдрэх чадварыг өгдөг. Тэдний гол онцлог бол хатуу дэг журам юм. Энэ нь тэднийг сурахад амжилт гаргахад тус болж байдаг. Энэ ордонд төрсөн хүмүүс анхаарлаа төвлөрүүлэхдээ сайн бөгөөд хэзээ ч хүнд ажилаас айдаггүй. Тиймээс тэд амжилтанд хүрч чаддаг.

Олны танил эрхмүүд: Мэттью Макконехи, Эмма Стоун, Леонардо ДиКабрио

Өдөр: Даваа, мягмар, пүрэв, ням

Тоо: 8, 17, 26, 35, 44, 53

Өнгө: Чирнээлэн ягаан, улаан

Сахиус: Гэрэлт чимэд

Бусад төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал богох

Төмс, өргөст хэмх ашиглан арьсан дахь нөсөө толбо арилгах гайхалтай арга

Бага зэргийн нөсөө толбо үүссэн үед үнэтэй тос түрхэх гэж яаралгүй энэхүү үр дүнтэй аргыг …