Нүүр Мэдээ мэдээлэл Хятад эмч нарт бичсэн Монгол охины захидал дэлхий дахиныг уяраажээ…

Хятад эмч нарт бичсэн Монгол охины захидал дэлхий дахиныг уяраажээ…

0
7
20,070

Монгол Улсаас Бээжинд очиж, олон улсын сургуульд суралцаж буй бяцхан охин хятад эмч нарт хандан захидал бичсэн талаар “Жэнминь Жибао” мэдээлжээ.

Эцэг, эх нь Хятад улсад ажилладаг учир тэднийгээ даган Бээжинд суралцах болсон охин захидалдаа “Сүүлийн үед Ухань хот маш хүнд хэцүү үеийг даван туулж байна. Эмнэлгийн ажилчид коронавирустэй хамгийн түрүүнд нүүр тулан тэмцэж байна. Халдвар авагсдын тоо улам нэмэгдэж, эмнэлгийнхэнд тусламж хэрэгтэй байгааг мэдээд сэтгэл ихэд өвдлөө.

Хэдийгээр би дөнгөж 10 настай, их зүйлээр тусалж чадахгүй ч өөрийн чадах бүхнээ хийх болно. Би олон улсын сургуульд сурч байгаа тул надад олон орноос ирсэн найз нар бий. Тиймээс бид нэгэн их гэр бүл гэдгийг багаасаа ойлгож мэдсэн. Зовлон бэрхшээлд хил хязгаар байхгүй учраас хамтдаа даван туулах хэрэгтэй.

Ард иргэдийн төлөө амь биеэ үл хайхран тэмцэж буй эмнэлгийн ажилчдад “Маш их баярлалаа” гэж хэлэхийг хүсч байна. Та нар хамгийн мундаг нь, зовлон удахгүй дуусна гэдэгт бат итгэж байна. Бид бүхний эрүүл энхийн ерөөлийг Ухань руу дамжуулахыг хүсч байна” гэжээ.

Ээжийнх нь ярьснаар, охин энэхүү аюулт өвчин гарсныг дуулаад, Ши Ан хот явж аялна гэж төлөвлөж, цуглуулсан мөнгөнөөсөө 999 юанийг авч, Бээжин, Тяньжин, Хөнан зэрэг гурван хот, мужид тус бүр 333 юань сайн дураар хандивласан байна. 333 юань хандивлах болсон талаар асуухад тэрбээр “333 гэх тоо нь “сарнин алга болох” гэсэн утгатай. Аюулт вирус хурдан сарниж алга болоосой хэмээн бэлгэдэж, энэ тоог сонгосон” хэмээн тайлбарлажээ.

Бусад төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал богох

Төмс, өргөст хэмх ашиглан арьсан дахь нөсөө толбо арилгах гайхалтай арга

Бага зэргийн нөсөө толбо үүссэн үед үнэтэй тос түрхэх гэж яаралгүй энэхүү үр дүнтэй аргыг …