Нүүр Лайфстайл Цагаан будааны шүүсний итгэмээргүй гурван гайхамшиг

Цагаан будааны шүүсний итгэмээргүй гурван гайхамшиг

0
0
2,028

Турах, арьсаа цэвэрлэх, үсээ өнгө оруулахад танд зөвхөн цагаан будаа байхад л хангалттай. Будааны шүүс бол дэлхий дээр хамгийн элбэг, гар дор тааралдах гоо сайхны аврагч гэхэд болно.

1. Цагаан будаагаар нүүрээ цэвэрлэх

Цагаан будааны шүүс нь В,С,Е зэрэг амин дэмүүд болон эрдсүүдийг өөртөө агуулдаг. Ингэснээр нүхжилтийг багасгаж, арьсыг зөөлрүүлэн, өнгөлөг болгодог юм. Түүнчлэн нарнаас хамгаалах ч үйлчилгээтэй. Ингээд будааны шүүс хэрхэн бэлдэх талаар зөвлөе.

  • Нэг эсвэл хагас аяга будаа угааж, бохирдлоос нь салгана.
  • Будаагаа паалантай саванд хийж, дээрээс нь ус хийгээд 15 минут байлгана. Энэ хугацаанд будааны аминдэм, эрдсүүд усанд шингэх юм.
  • Ингэснээр арьс цэвэрлэхэд тун ч үр дүнтэй шингэн болно гэсэн үг.

15 минут өнгөрсний дараа усаа цэвэр саванд юүлнэ. Харин будаагаа хаях хэрэггүй, хоол хийхэд болно шүү дээ. Ингэж гаргаж авсан усаараа угааж, эсвэл арьсандаа түрхэн хэдэн хором иллэг хийж болно. Ингээд л боллоо. Та анх удаа угаасныхаа дараа л арьс зөөлөрснийг мэдэрнэ.

2. Будааны шүүсийг үс арчилгаанд хэрэглэх нь

Будааны шүүсийг үс арчилгаанд ч хэрэглэж болно. Үсээ угаах, эсвэл зайлахдаа будааны шүүсийг ашиглавал зөөлөн, гялалзсан өнгөтэй болно.

3. Будааны шүүсийг турахад хэрхэн ашиглах вэ?

  1. Нэг аяга будаан дээр 4-7 аяга ус хийнэ.
  2. 2-4 цагийн турш зөөлөн гал дээр чанана.
  3. Бага зэрэг давс нэмээд шүүсийг өдрийн турш ууна.
Бусад төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал богох

Гэрийн нөхцөлд илүүдэл өөхийг шатааж жингээ барихад тань туслах хүнсний бүтээгдэхүүнүүд

Гэдэснийхээ илүүдэл өөхийг арилгахын тулд заавал биеэ зовоон барин, хүнд ачаалал өгч өвдөж…