Нүүр Мэдээ мэдээлэл Дэлхий дахинаа гайхагдаж буй МОНГОЛ ГЭР

Дэлхий дахинаа гайхагдаж буй МОНГОЛ ГЭР

0
0
590

Азиас гаралтай нүүдэлчдийн хамгийн эртний ер бусын онцгой сууцнуудын нэг “Гэр” дээр тулгуурлан ГэрТент-г зохион бүтээжээ

Монгол гэр нь хамгийн тогтвортой шийдэлтэй гэдгээ цаг хугацааны явцад батлан харуулсан тээвэрлэж явдаг сууц юм. Дугуй хэлбэртэй энэхүү сууц нь аялал зугаалгын майхан биш бөгөөд хүмүүсийг нэг газраас нөгөө газар хүртэл нүүдэллэн амьдрахад авсаархан байдлаар бүтээгдсэн.

Гэр нь 4 улирлын туршид маш хэмнэлттэй, зардал багатай ба нүүж, тээвэрлэх, буулгаж барихад тун хялбар байдаг нь энэ удаан хугацааны туршид хэрэглэгдсээр ирсэн шалтгаан юм. Гэр нь ихэнх майхны адил төмөр раман дээр тогтдоггүй, босоо хэлбэрийн ханатай байдаг нь тухтай амьдрах орчныг бий болгодог.

GerTent нь эвхэгдэж, 2 цүнхэнд багтаж машины ард багтдаг бол дэлгэгдээд 530 sq.ft буюу 8 хүнийг хангалттай багтаадаг байна. GerTent нь 4 цахилгаантай хаалгатай, 2 цонх, 2 дээврийн цонхтой. Мөн майхнуудыг хооронд нь залгаж хаалга, өрөө болон тусгаарлах хэсэг болгож арга хэмжээнд ч ашиглах боломжтой. GerTent нь бат бөх, тогтвортой тул голын эрэг, тал газар, элсэн цөл, уул, хад болон ой модонд ч ашиглаж болно. 4 улирал ашиглаж болох тул та жилийн аль ч улиралд аялал зугаалганд явах боломжтой ба таныг бүтэн жилийн баталгаагаар хангаж байгаа юм.

1. Барихад 15 минут, буулгахад 10 минут

GerTent-ыг 2 хүн 10-15 минутанд угсрах ба 10 минут дотор буулгаж болно. Энэ нь нүүдэлчин аялагчдад нэн тохиромжтой ба байгалийн гамшиг, аврах ажиллагаанд туслах төв баазыг барихад ч боломжтой юм.

2. GerTent-ын нэг давуу тал нь 4 хаалгатай 

Энэ нь орох гарахад хялбар болгох нээлттэй загвартай юм. Үүдний хаалга нь 1,8 метр өндөртэй тул та орж гарахдаа толгойгоо цохино гэж үгүй. Бусад 3 хаалга нь 1,6 метр тул өдөртөө маш том цонх болж болох ба мөн нэмэлт майхан залгаж тусдаа унтлагын өрөө болгох боломжтой.

3. Өрөө хуваагч

GerTent нь 4 хаалгатай учир 2-3 гэр бүл дотор нь өрөө гаргаж өөрсдийн унтлагын өрөө болгох боломжтой.

4. Залгадаг үүдний өрөө

Үүдний өрөөг урагшаа харсан хаалгатай залгаж болно. Зоорь, агуулах хэсэг болгон ашиглаж болох ба мөн 2-3 хүн ч унтах боломжтой.

5. Зогсоогоороо байж болох том орон зайтай

Хөлөө жийгээд хэвт, найз нөхдөө урь, хүлээн авалт зохион байгуул, бүр дахин нэгийг нэмж залгах боломжтой. GerTent-д таны хүссэн амьдралд зориулсан хангалттай орон зай байна.

6. Гэрийг ачаад явахад хэцүү байна уу? Харин ГэрТент-г авч явахад хялбар

Ижил тэгш жинтэй 2 цүнхэнд багтана. GerTent нь тээвэрлэхэд хялбар ба 35-40кг жинтэй тул хаашаа ч зөөж болно. Харин гэрийг тэр болгонд чадах бил үү.

Бусад төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал богох

Төмс, өргөст хэмх ашиглан арьсан дахь нөсөө толбо арилгах гайхалтай арга

Бага зэргийн нөсөө толбо үүссэн үед үнэтэй тос түрхэх гэж яаралгүй энэхүү үр дүнтэй аргыг …