Нүүр Эрүүл мэнд Ажлын байран дээрээ биеийнхээ алжаалыг тайлах 8 арга

Ажлын байран дээрээ биеийнхээ алжаалыг тайлах 8 арга

0
0
242

Өдөржин сууж ажилласаны дараа маш их чилдэг. Тиймээс чилсэн биеэ сэргээх 8 энгийн дасгалыг хүргэж байна. Яг одоо ч дагаад хийж болно.

Гурван булчингийн суналт

Хэрхэн хийх вэ:

  • Зурган үзүүлсэн шиг зүүн гарын тохойноос баруун гараараа барина
  • Зүүн тохойгоо баруун тийш татна
  • Нөгөө гартаа мөн адил хийнэ

Толгойгоо хазайлгах

Хэрхэн хийх вэ:

  • Сандал дээрээ нуруугаа цэх болгон сууна
  • Толгойгоо баруун, зүүн, хойшоо урагшаа нугалана
  • Хэд хэдэн удаа давтан хийгээрэй

Толгойгоо эргүүлэх

Хэрхэн хийх вэ:

  • Толгойгоо эргүүлэн аль болох баруун тийш харахыг хичээнэ
  • Эсрэг талруугаа мөн адил хийнэ
  • Хэд хэдэн удаа давтан хийгээрэй

Мөрөө эргүүлэх

Хэрхэн хийх вэ:

  • Мөрөн дээрээ гараа тавина
  • Тохойгоо урагш эргүүлнэ
  • Дараа нь хойшоогоо мөн өдил хийнэ

Цээжний булчин сунгах

Хэрхэн хийх вэ:

  • Нуруугаа тэгшлээд гараа алдсан сууна
  • 2 далаа хавчих маягаар цээжний булчинд нөлөөлнө.
  • Хэд хэдэн удаа давтан хийнэ

Татах

Хэрхэн хийх вэ:

  • Гараа түгжиж урдаа өргөж барина
  • Нуруугаа цэх суух бөгөөд зурган дээр үзүүлсэн сумын дагуу дээш татна
  • Хэд хэдэн удаа давтан хийнэ

Биеийн сунгалт

Хэрхэн хийх вэ:

  • Зүүн гараа өргөөд баруун тийш дарж хазайна
  • Нөгөө талдаа мөн адил хийнэ
  • Хэд хэдэн удаа давтан хийнэ

Биеэ эргүүлэх

Хэрхэн хийх вэ:

  • Зурган дээр үзүүлсэн шиг гараа салаавчлан түгжиж урагш сунгаж барина
  • Одоо баруун , зүүн тийш эргүүлнэ
  • Хэд хэдэн удаа давтан хийгээрэй
Бусад төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал богох

Төмс, өргөст хэмх ашиглан арьсан дахь нөсөө толбо арилгах гайхалтай арга

Бага зэргийн нөсөө толбо үүссэн үед үнэтэй тос түрхэх гэж яаралгүй энэхүү үр дүнтэй аргыг …