Нүүр Зөвлөгөө Тарвасны хальсанд агуулагдах нууцлаг амин дэмийн цуглуулгыг эмч нар зөвлөж байна

Тарвасны хальсанд агуулагдах нууцлаг амин дэмийн цуглуулгыг эмч нар зөвлөж байна

0
0
538

Өмнөд Ази болон АНУ-д тарвасын хальсыг салатанд хийдэг. Энэ нь эрүүл мэндэд шим тэжээлтэй учраас ийнхүү хүнсэндээ хэрэглэдэг ажээ. Тарвасын хальс нь А, В6 болон С амин дэмээр баялаг, мөн кали, магни, цинкийн агууламж өндөртэй. Эдгээр амин дэм болон эрдэс бодис нь эрч хүчээр сэлбэж эрүүл мэндийг дэмжинэ. Мөн хальсанд нь ликопин агуулагддаг. Энэ бодис нь маш хүчтэй антиоксидант олон өвчнийг анагаах чадалтай. Эрдэмтдийн үзэж байгаагаар тарвасны шим тэжээлийн 95% нь хальсанд нь агуулагддаг ажээ.

Хальс нь цитруллинаар баялаг

Булчингийн эрүүл мэндийг дэмжих юугаар ч орлуулашгүй амино хүчил. Цитруллины тусламжтайгаар онцын хүч гаргалгүйгээр богино хугацаанд булчингийн масс нэмж чадна. Тарвасын хальсанд агуулагдах ширхэглэг нь жин хасахад нөлөөлнө. Цитруллины бас нэгэн үйлчилгээ нь сэтгэл санаа тайвшруулна. Мөн шээс хөөх буюу биеэс илүүдэл шингэнийг гадагшлуулахад нөлөөлөх ажээ.

Тарвасын хальс идсэнээр та дархлааны системээ дэмжиж байна гэж ойлгоорой. Тарвасын хальс амтгүй, тиймээс ингэж идээрэй.

  1. Жижиглэн хэрчээд салатанд хийнэ.
  2. Эсвэл загасны мах эсвэл цацагт хяруулын махтай идэж болно. Тарвасын хамгийн шим тэжээлтэй хэсгийг дэмий битгий хаяарай.
Бусад төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал богох

Төмс, өргөст хэмх ашиглан арьсан дахь нөсөө толбо арилгах гайхалтай арга

Бага зэргийн нөсөө толбо үүссэн үед үнэтэй тос түрхэх гэж яаралгүй энэхүү үр дүнтэй аргыг …