Нүүр Лайфстайл Гутлан дотор агуулагдах цахиурт бөмбөлгийг хаяхаа түр азнаарай

Гутлан дотор агуулагдах цахиурт бөмбөлгийг хаяхаа түр азнаарай

0
0
3,807

Ямар нэг шинэ хувцас, гутал худалдаж авах бүрт ийм ” Silica Gel Packet” буюу цахиурт гелен бөмбөлөг агуулагдсан байдаг. Хэрвээ та шинэ хувцсаа задалсан даруйдаа тэдгээр бөмбөлөгүүдийг хэрэгцээгүй хэмээн хаядаг бол түр азнаарай, бид та бүхэнд “Silica Gel Packet”-ийн давуу талуудыг танилцуулж байна.

1. Машины цонхыг цантахаас хамгаална

Манантай, чийглэг бүгчим цаг агаартай үед цонх цантах бол тун хүндрэлтэй асуудал. Энэ тохиолдолд та урд болон жолоочийн цонхны хажуугаар хэдэн уут цахиурт гел тавиарай.

2. Үнэтэй сахлын татуурганы хэрэглээг уртасгана

Угаалгын өрөөнд сахлын хутга хадгалвал ямар ч үнэтэй татуурга байсан ир нь амархан мохчихдог. Тэгвэл та татуургаа хэрэглэсэний дараа ирийг нь хуурай болтол арчаад, дараа нь 3-4 уут цахиурт гел дотор хадгалаарай.

3. Усанд унасан утсыг аврагч

Хэрэв та утсаа усанд унагасан бол утасныхаа баттерэй, мемори картыг салган цахиурт гелтэй саванд нэг шөнийн турш утсаа байрлуул

4. Хуучирсан зураг хадгалагч

Хуучирсан, нандин зургуудаа цахиурт гелтэй хамт хадгал

5. Амьтны хоолыг үргэлж шинэ мэт хадгалагч

Гэрийн тэжээвэр амьтны хоол амархан муудчих гээд байдаг тал бий. Үүнээс сэргийлэхийн тулд та хоол хадгалдаг савныхаа ойролцоо цахиурт гел байршуулаарай.

6. Зэврэлтээс хамгаална

 

Төмөр эдлэлийн дотор талд та цахиурт гел байршуулвал хэрэглээ нь илүү удаан, амархан зэврэхгүй.

Бусад төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал богох

Төмс, өргөст хэмх ашиглан арьсан дахь нөсөө толбо арилгах гайхалтай арга

Бага зэргийн нөсөө толбо үүссэн үед үнэтэй тос түрхэх гэж яаралгүй энэхүү үр дүнтэй аргыг …