Нүүр Зөвлөгөө Халдварт өвчин дэгдэлтийн үед дархлаа дэмжих шидэт 5 хүнсний бүтээгдэхүүн

Халдварт өвчин дэгдэлтийн үед дархлаа дэмжих шидэт 5 хүнсний бүтээгдэхүүн

0
1
3,411

Коронавирусын цар тахлын үеэр хүмүүс эрүүл ахуйн дэглэмийг санаж, олон хүнтэй аль болох харьцахгүйг хичээж байгаа. Гэхдээ энэ бол бидний чадах цорын ганц зүйл биш юм. Энэ үеэр зөв хооллосноор дархлалын системээ бэхжүүлж, аливаа халдварт өртөхөөс сэргийлж чадна.

Шинжлэх ухааны олон судалгаагаар олон төрлийн, ашигтай тэжээл нь өвчнөөс сэргийлэх хамгийн шилдэг арга гэнэ. Дархлал дэмждэг бүтээгдэхүүнүүдийг хаанаас авч болно. Мэдээж нэгэнт өвдсөн үед эдгээр хүнс тус болохгүй ч өвчинд өртөхөөс наана хамгийн хялбар аргаар өөрсдийнхөө эрүүл мэндийг дэмжих арга нь энэ мөн. Ингээд дархлаа дэмжих 5 хүнсийг нэрлэе.

1. Сонгино, сармис

Сонгино, сармисны хурц үнэр, гайхалтай хүчирхэг дархлаа дэмжих чанар нь хүхрийн нэгдэлтэй холбоотой. Сармис нь тэсвэртэй бактерийн эсрэг үйлдэлтэй. Сармис, сонгино нь вирус, мөөгөнцөр, шимэгчдийн эсрэг үйлдэлтэй юм.

2. Тараг

Хамгийн ашигтай тараг бол “амьд лактобактери”-тай цэвэр тараг юм. Эдгээр бактери нь дархлалын системийг дэмжиж, өвчинтэй тэмцэхэд нэмэр болдог. Түүнчлэн тараг нь D витамины гайхалтай эх сурвалж юм.

3. Жүржийн төрлийн жимс

Нимбэг, грейпфрут, жүрж, лайм жимс нь С витамин ихээр агуулдаг. Энэ нь дархлааг сайжруулж, ханиад томуугийн шинж тэмдгээс аль болох хурдан ангижрахад тусалдаг. С витамин нь халдвартай тэмцэх лейкоцит боловсруулдаг гэдэг байна.

4. Улаан перец

Зөвхөн жүржийн төрлийн жимс С витамин агуулдаггүй. Улаан перецэнд жүржээс хоёр дахин их С витамин бий. Мөн энэ амтлагч нь бета-каротин буюу нүд, арьсны эрүүл мэндэд эерэг нөлөөтэй бодисоор баялаг.

5. Цагаан гаа

Цагаан гаа бол ханиад томуугийн үед тустай бас нэгэн бүтээгдэхүүн. Саяхан явуулсан судалгаагаар цагаан гаа нь архаг өвчнийг багасгаж, холестериний түвшнийг хэвийн байлгадаг байна.

Бусад төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал богох

Төмс, өргөст хэмх ашиглан арьсан дахь нөсөө толбо арилгах гайхалтай арга

Бага зэргийн нөсөө толбо үүссэн үед үнэтэй тос түрхэх гэж яаралгүй энэхүү үр дүнтэй аргыг …