Нүүр Зөвлөгөө Хүрэн манжин ашиглан элэг болон цусыг цэвэршүүлэх шидэт ундаа бэлтгэх гайхалтай арга

Хүрэн манжин ашиглан элэг болон цусыг цэвэршүүлэх шидэт ундаа бэлтгэх гайхалтай арга

0
0
1,896

Хүрэнманжин нь элгийг цэвэрлэхэд онцгой үр нөлөөтэй. Хүрэн манжин нь өөрөө элэг цэвэршүүлэгч чухал нитрат бодисуудыг ялгаруулдаг ба элгэн дэх хорт бодисуудыг гадагшлуулдаг үүрэгтэй. Тиймээс элгээ эрүүл байлгахын тулд хүрэнманжингийн шүүс бэлтгэж, өглөөдөө ууж байх хэрэгтэй. Мөн тус төрлийн шүүс нь цусны эргэлт сайжирч, даралт тогтворжуулдаг ач тустай.

Орц:

  • Хүрэнманжин (хэрчсэн) – 1/3 аяга
  • Лууван (хэрчсэн) – тал аяга
  • Өргөст хэмх – 1 ширхэг
  • Алим – 1 ширхэг
  • Үрсэн цагаан гаа – 1/4 халбага
  • Нимбэгний шүүс

Бэлтгэх арга:

Ногоо болон жимсээ угааж бэлтгэнэ. Бүх орцоо хамтад нь блендэрт хийж, дээр нь 250 мл ус нэмж хийгээд эргүүлээрэй. Ингээд л таны амин дэмтэй шүүс бэлэн болох юм. Та үүнийг өглөө боссон даруйдаа бэлтгэн ууж, өглөөг эхлүүлж байгаарай.

Хүрэн манжинд натри, кальци, магни, хүхэр, цайр, манган, кобальт, төмөр зэрэг элементүүд болон С, В1, В2, Р, РР зэрэг амин дэм агуулагддаг. Эдгээр нь олон төрлийн ферментийн бүтцэд орох бөгөөд цус төлжүүлэх явцыг зохицуулдаг аж. Цусны гемоглобины хэмжээг нэмэгдүүлэх, судас хатуурах, цусны даралт ихсэх, элэг, бөөр, гэдэсний өвчний үед улаан манжинг хэрэглэдэг ба пектин ихээр агуулдаг тул сахарын өвчнөөс сэргийлэх, хоол боловсруулах эрхтний ажиллагааг хэвийн байлгах, өтгөн хатахаас сэргийлэх нөлөөтэй.

Бусад төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал богох

Төмс, өргөст хэмх ашиглан арьсан дахь нөсөө толбо арилгах гайхалтай арга

Бага зэргийн нөсөө толбо үүссэн үед үнэтэй тос түрхэх гэж яаралгүй энэхүү үр дүнтэй аргыг …