Нүүр Зөвлөгөө Бөөр тань өвчилснийг илтгэх 5 шинж тэмдэг

Бөөр тань өвчилснийг илтгэх 5 шинж тэмдэг

0
0
1,302

Бидний оюун ухаан өдөр бүр мянган мянган мэдээллийг боловсруулж, бие махбод маань хэдэн зуун үйл хөдөлгөөн хийж байдаг билээ. Гэсэн хэдий ч завгүй ажил амьдралаасаа шалтгаалан таны бие чухам юу хэлэх гээд байна вэ гэдгийг бид тэр бүр ойшоож үздэггүй. Тэгвэл эдгээр шинж тэмдгүүд илэрсэн даруйд мэргэжлийн эмчид хандаж, зөвлөгөө аваарай.

1. Нойргүйдэл

Таны бөөрний үйл ажиллагаа муудахад шээсээр дамжин гарах ёстой биен дэх хорт бодисууд гаралгүй цусанд шингэн үлддэг байна. Ингэснээр хорт бодисын хэмжээ өссөнөөс болж унтахад хүндрэл учирдаг.

Анхааруулга: Архаг бөөрний өвчтэй хүмүүс унтаа үеийн амьсгал тасалдах өвчнөөр өвчилсөн байх нь элбэг. Уг өвчин нь унтаж байх үед хэдэн секундээс хэдэн минут хүртэл хугацааны амьсгал тасалдах шинж тэмдгээр илэрдэг. Амьсгал тасалдаж дуусаад хэвийн амьсгаа авахдаа чанга хурхирах бөгөөд тасралтгүй удаан хурхирах нь эмчид хандах цаг болсныг илтгэж буй юм.

2. Толгой өвдөх, бие сульдах, ядрах

Эрүүл, хэвийн ажиллагаатай бөөр нь биен дэхь “Д” витамины тусламжтай ясны бат бөх байдлыг хангах болон Эритропоетин гэх гормоныг ялгаруулах үүрэгтэй. Энэхүү гормон нь цусны улаан эс үүсэж бий болгоход чухал оролцоотой бөгөөд цусны улаан эс дутагдсанаар булчин болон тархины үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг ажээ.

Анхааруулга: Бөөрний архаг өвчтэй хүмүүс ихэвчлэн цус багадалттай байх бөгөөд өвчин үүсэх үндэс нь бөөрний 20-50% нь муудсан байдагтай холбоотой. Хэрвээ та хангалттай сайн амарч, унтаж байгаа ч ядарч сульдаад, эрч хүч багатай байгаа бол эмчид яаралтай хандаарай.

3. Арьс загатнах, хуурайших

Эрүүл бөөрний бас нэгэн үүрэг бол цусан дахь хэрэггүй эд эс болон илүү шингэнийг зайлуулж, улаан эс үүсэхэд туслан, биен дэх шим тэжээлийн хэмжээг тохиромжтой хэмжээнд барих явдал юм. Загатнасан, хуурай арьс нь шим тэжээлт бодисын хэвийн хэмжээ алдагдсаныг илтгэх бөгөөд цаашлаад яс, бөөрний архаг өвчтэй болохыг үгүйсгэхгүй.

Анхааруулга: Хэрвээ танд дээрх шинж тэмдэг илэрсэн бол шингэн зүйл аль болох их хэрэглээрэй. Загатнаа намдаах янз бүрийн эм бэлдмэл хэрэглэхийн өмнө эмчтэйгээ зөвлөх нь бөөрний үйл ажиллагааг бүр муу болгохоос сэргийлнэ.

4. Нуруу өвдөх

Бөөрний өвчлөлийн үед хүний нуруу буюу хавирганы яг доод хэсэгт өвддөг. Мөн ташаа болон цавины урд хэсгээр өвчин мэдрэгдэж болно. Нуруу, хөлний өвдөлт нь бөөрөнд шингэн хуралдаж, уйланхай үүссэнээс шууд хамааралтай.

Зөвлөгөө: Бөөрнөөс шалтгаалсан нуруу өвдөлт нь бөөлжих, халуурах, ойр ойрхон хөнгөн бие засах зэргээр илэрдэг бол энгийн үеийн нурууны өвдөлт нь үе үе гэнэт хатгуулж өвддөг ба халуурдаггүй. Хэрвээ таны нуруу өвчин намдаах эмэнд дарагдахгүй өвдсөөр байвал эмчид хандаарай.

6. Шээсний өнгө солигдох

Бөөр нь шээсээр дамжуулан хорт бодисыг гадагшлуулах үүрэгтэй. Шээсний үнэр, өнгийг маш сайн ажиглах хэрэгтэй. Доорх шинж тэмдгүүд танд илэрч байгаа эсэхийг шалгаарай.

Шээс хүрэх, ялангуяа шөнийн цагаар. Хүн өдөрт 4-10 удаа хөнгөн бие засахыг хэвийн гэж үздэг.

Цусаар шээх Хэвийн бөөр нь шээс ялгаруулахдаа цуснаас бохирдлыг шүүдэг. Бөөрний шүүлтүүрийн тогтолцоо муудсанаас цусны эс шээсэнд харагдах тохиолдол бий.

Шээс хөөсрөх нь биеийн тань уураг их хэмжээгээр гадагш ялгарсны шинж тэмдэг юм.

Бусад төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал богох

Төмс, өргөст хэмх ашиглан арьсан дахь нөсөө толбо арилгах гайхалтай арга

Бага зэргийн нөсөө толбо үүссэн үед үнэтэй тос түрхэх гэж яаралгүй энэхүү үр дүнтэй аргыг …