Нүүр Зөвлөгөө Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжиж өтгөн хаталтаас хамгаалах шидэт жор

Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжиж өтгөн хаталтаас хамгаалах шидэт жор

0
0
637

Жор маш энгийн, гуравхан орцоор хэдхэн минутад бэлдэнэ. Гэдэс ходоод цэвэрлэж, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг идэвхжүүлэх ундаа.

Эрүүл хоолны дэглэм, идэвхтэй хөдөлгөөнтэй хослуулбал үр дүн гайхалтай болно. Биеэс хорт бодис гадагшлуулах, бодисын солилцоо идэвхжүүлэхэд нөлөөлнө. Ундаанд агуулагдах ширхэглэг нь биеэс хорт бодисыг бүрэн гадагшлуулах үйлчилгээ үзүүлнэ.

Ундааны орц: Чавга, нимбэг, чиа үр.

Хар чавга ширхэглэг тул хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжинэ, холестерины хэмжээг тэнцвэржүүлнэ. Мөн антиоксидант тул эрх хөгшрөхөөс хамгаална. Мөн цусны эргэлтийг эрчимжүүлж зүрх-судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажээ.

Нимбэг – цусан дахь өөх, хорт бодисыг устгана. Хоол боловсруулах эрхтнийг бүхэлд нь идэвхжүүлнэ.

Чиа үр нь уусмал ширхэглэгтэй. Энэ төрлийн ширхэглэг болон цавуулаг нь бүдүүн гэдсэнд хуримтлагдсан хорыг гадагшлуулна. С амин дэмээр баялаг, мөн бодисын солилцоог идэвхжүүлнэ.

Орц:

  • 1 хоолны халбага чиа үр
  • 3 ш хар чавга
  • 200 мл ус
  • 1 нимбэг

Бэлдэх арга: 200 мл устай стаканд 3 хар чавгаа хийж хонуулна. Өглөө нь хар чавгаа аваад 1 хоолны халбага чиа үр, тал нимбэгийн шүүсээ нэмнэ. 5-10 минут хандална. Хар чавгаа идээрэй. Бүгдийг сайтар хутгаад бага багаар нь ууна.

Долоо хоногийн дараа таны эрүүл мэнд сайжирч байгааг мэдрэх болно: илүүдэл жин багасч, өтгөн хатах асуудал арилна.

Бусад төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал богох

Төмс, өргөст хэмх ашиглан арьсан дахь нөсөө толбо арилгах гайхалтай арга

Бага зэргийн нөсөө толбо үүссэн үед үнэтэй тос түрхэх гэж яаралгүй энэхүү үр дүнтэй аргыг …