Нүүр Зөвлөгөө Гоо сайхан Байгалийн гаралтай арга ашиглаж хөмсөгөө өтгөн болох гайхалтай 5 арга

Байгалийн гаралтай арга ашиглаж хөмсөгөө өтгөн болох гайхалтай 5 арга

0
0
926

Өтгөн хөмсөгтэй байхыг хүн болгон хүсдэг. Сайхан хэлбэртэй өтгөн хөмсөг нь таны гадаад байдлыг сайхан харагдуулах бол нарийн, шингэн хөмсөг нь илүү хөгшин харагдуулдаг байна. Олон хүн хөмсгөө засаж байна гэсээр хөмсгөө шингэрүүлж, нарийхан болгодог. Мөн заримдаа хөгшрөх явцад хөмсөг нарийсаж болох ба хангалтгүй хоол тэжээл, муу гоо сайхны хэрэгсэл, арчилгаа, эрүүл мэндийн янз бүрийн байдлаас болж хөмсөг шингэн, нарийхан болж болно. Мөн химийн эмчилгээ, цацраг идэвхит эмчилгээ зэрэг нь үс унах нөхцөл болох ба хөмсгөнд ч бас нөлөөлдөг. Хэрвээ таны хөмсөг дэндүү нарийн бол та гэрийн нөхцөлд хэрэглэж болох хэд хэдэн аргаар хөмсгөө өтгөрүүлж чадна. Ингээд хөмсөг өтгөрүүлэх 5 арга

1. Тосон туулга

Тосон туулга нь хөмсөг өтгөрүүлэх хамгийн их үр дүнтэй зүйл юм. Уураг, витамин, өөхөн хүчил, антиоксидант зэргийг агуулдаг нь үсийг тэжээж, ургах нөхцөл болдог байна. Мөн үс ургахад саад болдог олон микро-организмын эсрэг идэвхтэй нөлөө үзүүлнэ. Хөвөн тасдаж аваад тосон туулгад дүрж сайн шингээгээд хоёр хөмсгөө арчина. Хурууны үзүүрээр 2-3 минут зөөлөн иллэг хийнэ. 30 минут юм уу бүтэн шөнө тэр чигээр нь орхино. Бүлээн усаар, угаах хэрэгсэл ашиглан угаана. Хэдэн долоо хоногийн турш, өдөрт нэг удаа ийм байдлаар ажилласны үр дүнг та удахгүй мэдрэх болно.

Анхаар! Хэрвээ тосон туулга танд ямар нэг гаж нөлөө, харшил үүсгэж байвал үүнийг хэрэглэхээ тэр даруй зогсоо.

2. Кокосын тос

Өтгөн сайхан хөмсөгтэй болохын тулд та кокосын тос ашиглаж болно. Янз бүрийн уураг, витамин Е, төмөр болон бусад тэжээлийн бодис нь үс өтгөн ургахад тустай юм. Мөн хөмсгийг тань илүү хар өнгөтэй болгоно. Бүлээн кокосын тосыг хурууны үзүүрээр авч хөмсгөндөө түрхэнэ. Цусны эргэлтээ сайжруулахын тулд хөмсөг хавьд хэдэн минутын турш иллэг хийнэ. Шөнө тэр чигээр нь орхино. Өглөө бүлээн усаар угаана. 1-2 сарын турш өдөр болгон ингэх ба үр дүнг нь та дээрх хугацааны дараа мэдрэх болно.

3. Оливийн тос

Энэ тос таны хөмсөгт бас сайн бодисын нэг юм. Е витаминаар баялаг энэ тос нь таны хөмсөгний хурдан ургах, бүдүүрэхэд тустайгаас гадна хар өнгөө хадгалахад нь нэмэртэй билээ. Унтахын өмнө бүлээн оливийн тос хөмсгөндөө түрхээд 5 минут иллэг хийнэ. Шөнөжин байлгаад маргааш өглөө нь бүлээн усаар угаана.

4. Сонгины шүүс

Сонгины шүүс хөмсөг хурдан ургаж, өтгөн болоход бас тустай зүйлийн нэг юм. Хөмсөг зөв ургах нэг нөхцөл болох коллагены эд эсийг дэмжих хүхэр энэ шүүсэнд ихээр агуулагддаг билээ. Мөн үсний угийг бэхжүүлнэ. Жижиг сонгиныг буталж няцлан шүүсийг нь авна. Хөмсгөндөө түрхээд 5 минут байлгана. Хатсаны дараа угаах хэрэгсэл ашиглан хүйтэн усаар угаана. Хэдэн долоо хоногийн турш өдөрт нэг удаа ингэж түрхэнэ.

5. Өндөгний шар

Хөмсөгний үс нь янз бүрийн уургаас тогтох ба өндөг бол уургийн эх үүсвэр билээ. Ийм учраас өндөг таны үсний эрүүл байдлыг сайжруулж, хөмсгийг тань өтгөн болгоно. 1 ширхэг өндөг хагалан шарыг нь ялган авна. Шараа буталж нэгэн хэвийн шингэн болтол хутгана. Хөвөн ашиглан энэ шингэнээ хөмсгөндөө түрхэнэ. 15-20 минут байлгаад хүйтэн усаар угаана.

Бусад төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал богох

Төмс, өргөст хэмх ашиглан арьсан дахь нөсөө толбо арилгах гайхалтай арга

Бага зэргийн нөсөө толбо үүссэн үед үнэтэй тос түрхэх гэж яаралгүй энэхүү үр дүнтэй аргыг …