Нүүр Мэдээ мэдээлэл Цар тахлын халдвар аймшигтай ч бас сайн зүйл авчирч байгааг илтгэх 10 жишээ

Цар тахлын халдвар аймшигтай ч бас сайн зүйл авчирч байгааг илтгэх 10 жишээ

0
0
370

Коронавирусын цар тахал дэлхий нийтийг хамарч буй энэ үед иргэдийг аль болох тайван байж,сэтгэлзүйгээ эрүүл байлгахыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж буй. Ингээд сүүлийн долоон хоногийн хугацаанд гарсан коронавирустэй холбоотой эерэг мэдээллүүдийг тоймлон хүргэе.

1. Таван минутанд хариу нь гардаг коронавирусын оношлуурыг зохион бүтээжээ

Улс орнууд коронавирусын түргэн оношлуур бүтээх,массаар үйлдвэрлэх ажилд нэг зорилготоор ажилласаар байна. Үүний нэг жишээ нь АНУ-ын Аббот лабораторийнхон таван минутын хугацаанд коронавирусыг оношилдог оношлуурыг бүтээж,зах зээлд нийлүүлэхэд бэлэн болсон байна. Өдөрт 50,000 ширхэг түргэн оношлуурыг үйлдвэрлэж эхэлжээ.

2. Австралийн эрдэмтдийн бүтээсэн хоёр төрлийн вакцины амьтад дээр туршилт дуусчээ

Одоо улсынхаа шинжлэх ухааны агентлагаас вакцин үр нөлөөтэй эсэх, хүнд хэрэглэж болох эсэхийг тогтоох юм байна.

3. Италийн Ломбарди мужид коронавирусыг эмчлэхэд роботуудыг ашиглаж эхэлжээ

Хүүхдийн өндөртэй энэ роботыг Томми гэдэг. Тэрээр өвчтөний амин үзүүлэлтүүд болон тоног төхөөрөмж дээрх мэдээллийг хянаж,энгийн үйлдлүүдийг гүйцэтгэх чадвартай. Ингэснээр сувилагчдыг халдвар авах эрсдэлээс хамгаалах ач холбогдолтой.

4. Португаль улс бүх цагаачдаа албан ёсны оршин суугчид болгон бүртгэж эхэлжээ

Цагаачид ийнхүү албан ёсны суугчид болсноор жирийн иргэдийн адил коронавирусын тусламж,үйлчилгээ авах боломж бүрдэх юм.

5. Хөл хорионы дүнд ховор төрлийн далайн яст мэлхий эрэг дээр ил гаран сүрэглэж эхэлжээ

Olive Ridley гэх ховор төрлийн тэнгисийн яст мэлхий нь арьс болон махныхаа улмаас анчдын гарт өртөх нь элбэг.Тэгвэл Энэтхэг даяар хөл хорионд ороод буй энэ үед далайн эрэг дээр ил гаран,өндгөө дарж эхэлжээ.

6. Хамгийн их бохирдолтой улсуудын нэг Энэтхэгт тэнгэр цэлмэж байна

Энэтхэг даяар 1.3 тэрбум гаруй хүн хөл хорионд орсноор агаар дарь хорт бодисуудын хэмжээ эрс буурч, тэнгэр нь цэлмэж эхэлжээ.

Хөл хорионы үед тус улсын бүх үйлдвэр,дэлгүүр,ААН-үүд болон ихэнхи нийтийн тээвэр хэрэгслүүдийн үйл ажиллагаа зогсоод байна.

7. Настай хөршүүддээ хүнс дөхүүлэхээр нохойгоо сургажээ

АНУ-ын Колорадо мужид амьдардаг Эвелет гэх бүсгүйн өөрийн голден ретривер нохойгоо тусламж хэрэгтэй хөршүүддээ хүнс аваачиж өгөхөөр сургажээ.

8. Коронавирусээс эдгэсэн хүний цусны ийлдсийг халдвар авсан хүнд тарьснаар эдгэх хурдыг нь нэмэгдүүлж болохыг тогтоожээ

АНУ-ын томоохон автомашин үйлдвэрлэгч компаниуд амьсгалын аппарат үйлдвэрлэхээр болжээ
Тэдний нэг болох АНУ-ын автомашин үйлдвэрлэгч Форд компани дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн коронавирусийн өвчтөнүүдэд нэн шаардлагатай байгаа амьсгалын аппаратыг бөөнөөр үйлдвэрлэх болсноо нэг дэх өдөр мэдэгдсэн юм.

Сүрьегийн вакцин коронавирусын халдвараас сэргийлэх боломжтой эсэхээр эрчимтэй судалгаа хийгдэж байна

 

Энэ талаарх судалгааг хийж эхэлсэн Данийн эрдэмтэд сүрьегийн вакциныг хийхэд ямар ч төрлийн халдвар авах эрсдэлийг 30 хувиар бууруулдаг гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Бусад төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал богох

Төмс, өргөст хэмх ашиглан арьсан дахь нөсөө толбо арилгах гайхалтай арга

Бага зэргийн нөсөө толбо үүссэн үед үнэтэй тос түрхэх гэж яаралгүй энэхүү үр дүнтэй аргыг …