Нүүр Зөвлөгөө Мөөг нь хүний дархлаа сайжруулж, үхжсэн эд эсийг сэргээх гайхалтай увидастай

Мөөг нь хүний дархлаа сайжруулж, үхжсэн эд эсийг сэргээх гайхалтай увидастай

0
0
516

Эмч мэргэжилтнүүд мөөгний давуу талуудыг нэрлэж байна.

Мөөг нь хүний бие махбодыг системийн үйл ажиллагаанд эергээр нөлөөлдөг олон бодис агуулдаг. Түүнчлэн витамин, эрдэс бодисын эх сурвалж учраас улирлын ханиад томууны ид дэгдэлтийн үеэр ч эрүүл мэндийг дэмждэг хүнс юм. Сархинагийг хүнсэндээ хэрэглэвэл гуурсан хоолой, уушгинд сайн бол хумбан шар нь А, В, В1 витаминаар баялаг, селен, цайр ихтэй учраас дархлаанд сайнаар нөлөөлдөг.

Шиитаке мөөг, рейши, мейтаке мөөгний ханд нь өвчин үүсгэгч нянгуудтай тэмцэх чадвартай. Мөөгийг зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй хүнс гэж үздэг.

Цагаан мөөгөнд судасны хана бэхжүүлэх никотины хүчил агуулдаг. Мөн ийм мөөгийг хүнсэндээ хэрэглэснээр төмрийн дутагдлаас үүдэлтэй цус багадалтаас зайлсхийж болно.

Хумбан шар мөөгийг чихрийн шижинтэй хүмүүст зөвлөдөг. Учир нь нойр булчирхайн үйл ажиллагааг сэргээдэг байна. Гэхдээ энэ мөөгийг 6-аас доош насны хүүхдүүд болон хоол боловсруулах замын асуудалтай хүмүүс хэрэглэж болохгүй.

Бусад төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал богох

Төмс, өргөст хэмх ашиглан арьсан дахь нөсөө толбо арилгах гайхалтай арга

Бага зэргийн нөсөө толбо үүссэн үед үнэтэй тос түрхэх гэж яаралгүй энэхүү үр дүнтэй аргыг …