Нүүр Зөвлөгөө Гоо сайхан Төмс, өргөст хэмх ашиглан арьсан дахь нөсөө толбо арилгах гайхалтай арга

Төмс, өргөст хэмх ашиглан арьсан дахь нөсөө толбо арилгах гайхалтай арга

0
0
2,086

Бага зэргийн нөсөө толбо үүссэн үед үнэтэй тос түрхэх гэж яаралгүй энэхүү үр дүнтэй аргыг туршаад үзээрэй. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Төмс нь арьсыг хоргүйжүүлдэг ба нөсөө толбыг арилгах эрдэс, витамин, антиоксидантаар баялаг. Төмс нь нөсөө толбо, нүдний доорх хүрээнд олон зуун жилийн турш хэрэглэгдсээр ирсэн юм. Өргөст хэмх нь арьсыг гүн чийгшүүлнэ. Арьс чийгээр дутагдах үед нөсөө толбо үүсдэг. Иймээс тогтмол гүн чийг өгч байх шаардлагатай. Харин Лимоны шүүс нь байгалын цайруулагч юм.

 

  • 1 жижиг төмс
  • 1 жижиг өргөст хэмх
  • Лимоны шүүс

Бэлтгэх арга:

Төмсөө арилгаад үрнэ. Үрсэн төмсөө блендэрт хийж блендэрдэнэ. Өргөст хэмх, лимоноо нэмээд дахин блендэрдэнэ. Бэлдмэл маань шингэн болох ёстой учир өтгөн байвал өргөст хэмхнээсээ нэмээрэй. Мөс хөлдөөгчиндөө хийж хөлдөөнө. Нэг ширхэг мөс авч нөсөө толботой хэсгээ үрнэ. Бүхий л нүүр болон хүзүүгээ үрсэн ч болно.

Хэрэглэх заавар:

Танд гайхалтай арьсыг бэлэглэнэ. 1-2 минутын турш үрсний дараа бүлээн усаар угаагаарай. Өдөрт 1-2 удаа хэрэглэж болно. 3-4 хоногийн дотор үр дүнг нь мэдэрнэ. Нөсөө толбо тань аажмаар багасч байгааг та анзаарна. Ямар ч нөсөө толбогүй болох хүртлээ хэрэглэж болно.

Бусад төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал богох

Хувцасан дээрх наалдсан нян вирусыг хэдэн градусын усанд угааж, ариутгах вэ?

Коронавирусийн тархалтын эрсдэлийг бууруулахын тулд хувцсыг хэрхэн зөв угаах талаар Dr Bec…