Нүүр Одууд Шилэн Цогоод байртай ирсэн гэргий

Шилэн Цогоод байртай ирсэн гэргий

0
0
1,204

Б.Цогтгэрэл МАН-ын нохойд барьдаг мод гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Мань эр сошиалд нэлээд зартай бөгөөд намынхаа төлөө харин ч нэг үзэж тарна даа. Ажлын гараа ярихад FM-тэй холбогддог тэрбээр Зам тээврийн яамны дэд сайдаар хүртэл ажиллаад авсан зайтай эр ээ. Мэдээж сошиалд алдартай байхын хэрээр түүнд шүүмжлэл маш их.

Хамгийн сүүлд л гэхэд түүнийг 820 сая төгрөгийн үнэ бүхий байртай гэх хэл ам гарсан. Хариуд нь мань эр 30 насандаа ажиллаж олсон мөнгөөрөө байр авсан гэх хариу өгч харагдана лээ.

Мань эр нэгэн ярилцлагадаа Би 25 насандаа эхнэр авсан. Би өөрийнхөө хүчээр байр аваагүй. Манай хадмууд анх бид хоёрыг өрх тусгаарлахад хүнд түрээслүүлж байсан байраа Та хоёр маань ийшээ ор доо гээд өгч байсан. Нэг хэсэг байр маш өндөр үнэд орж, 10 саяын байр чинь бараг 60, 70, 80, 90, 100 сая хүрээд л. Яг тийм оргил үед тэр байраа зараад гэнэт маш их мөнгөтэй болохгүй юу. Тэгээд бүх зүйлээ хамж шимээд их гоё байр авсан. Одоо болтол тэндээ амьдардаг хэмээн ярьсан байна лээ.

Тэгэхээр мань эрийн 30 настайдаа ажиллаж олсон мөнгөөрөө байр авсан нь худал болж таараад байгаа юм. Ямартай ч түүний эхнэр нөхөртөө инжиндээ байртай ирж, тэрийг нь шилэн Цогоо үнэ хүргэж зарсан бололтой. Түүнийг залуудаа хөрөнгөтэй айлын хүргэн болсон хэмээн шивэр авир хийлцдэг нь үнэний ортой бололтой.

Бусад төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал богох

Шавилхан биетэй, шав хийсэн гүйдэлтэй тэр хэн бэ

Шавилхан биетэй, шав хийсэн гүйдэлтэй нэгэн бүсгүй нүдний өмнө жирэлзээд өнгөрсөн нь S&…