Нүүр Одууд Ц.Цэрэнпунцаг гарьдынхан эх орондоо эргэн суурьшлаа

Ц.Цэрэнпунцаг гарьдынхан эх орондоо эргэн суурьшлаа

0
0
1,711

Нэгэнтээ бөхөд хайртай монголчуудынхаа нүдийг баясгаж, сэтгэлийг сэргэсэн зургаан залуу заан байлаа. Тэдний нэг бол Ц.Цэрэнпунцаг гарьд юм. Бөхийн торгон ногоон дэвжээнээс бизнест хөл тавьж, АНУ-ын Сан-Франциско хотод гэр бүлийн хамт амьдарсаар багагүй хугацааг өнгөрүүлсэн тэд саяхнаас эх орондоо суурьшихаар ирсэн гэнэ.

Хэвлэлийнхнээс үргэлжид нууцлаг байдаг гарьдын гэргий Б.Ойгонжаргал өнгөрсөн хугацаанд АНУ, Монголын хооронд жим таттал нисч буун явсаар Жем интернейшнл ХХК-иа хүнсний спиртийн үйлдвэрлэл, гадаад дотоодын худалдааны чиглэлээр ноёрхлоо хэдийнэ тогтоогоод амжсан томоохон үндэсний компани болгож чадсан билээ.

ХБНГУ-ын техник технологи бүхий уг үйлдвэр нь цэвэр улаан буудайгаар тансаг, альфа ангиллын хүнсний спирт үйлдвэрлэж, дотоодын үйлдвэрүүдэд түүхий эдээ нийлүүлж эхэлсэн анхны хувийн хэвшлийн спиртийн үйлдвэр гэдэг. Нөөц бололцоондоо түшиглэн 2004 онд Тэргүүн архины үйлдвэр, 2007 онд Жем Драфт амьд шар айрагны үйлдвэрийг ашиглалтанд оруулан үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр нийт 500 гаруй ажилтан ажиллагсадтай үндсэн үйл ажиллагааг явуулдаг тэд энэ онд богц дүүрэн байж оны онцлох аж ахуй нэгжээр шалгарч, шагналаа Б.Ойгонжаргал хатагтай бие төлөөлөгчөөрөө бус өөрийн биеэр гардан авсан нь бас л содон дүр зураг.

Өдийд бол утаатай Улаанбаатарт бус наргил модны дор наранд биеэ шаран хэвтэж байх хатагтай энд ингээд явж байгаа нь тэднийг эх орондоо эргэлт буцалтгүйгээр хайр зарласны тод жишээ биш гэж үү.

Түүнчлэн Ц.Цэрэнпунцаг гарьдын охин Ц.Пүрэвжаргал АНУ-д таван жил сурч дээд боловсрол эзэмшсэн бөгөөд сургуулиа төгсөөд удалгүй Зөвхөн Монголдоо гэсээр ирсэн нь ээжийнх нь захиас, ятгалга байсан гэх хүмүүс мэр сэр байдаг. Магадгүй Жем Интернейшнл компаниа амжилттай удирдан АНУ-Монголын хооронд нисч, бууж явдаг ээж нь ууган охиноо эртхэн бизнесийн орчинд дасгаж ирээдүйн залгамжлагчаа бэлтгэх гэсэн холч ухаан байсныг үгүйсгэх аргагүй юм.

Эх сурвалж: People of Mongolia сэтгүүл

Бусад төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал богох

Шавилхан биетэй, шав хийсэн гүйдэлтэй тэр хэн бэ

Шавилхан биетэй, шав хийсэн гүйдэлтэй нэгэн бүсгүй нүдний өмнө жирэлзээд өнгөрсөн нь S&…