Нүүр Одууд Хасын хайртууд

Хасын хайртууд

0
0
1,764

Хас банкаар танигдсан Ч.Ганхуягийн гэргий Г.Уянга дөрвөн хүү төрүүлсэн алдарт ээж хэдий ч биеэ сайхан авч явдаг эмэгтэй. Тэрбээр нөхрийнхөө чимэг болж энд тэндхийн арга хэмжээнд хөтлөлцөн ирэх нь цөөнгүй.

Ноён Ч.Ганхуяг ч Эмэгтэй хүнийг хүссэнээр нь гоё. Тэгээд тэр эмэгтэйгээрээ өөрийнхөө амьдралыг гоё гэдгийг бодитоор хэрэгжүүлж, сайхан гэргийгээрээ өөрийгөө чимж яваа.

Хосын танилцсан түүхийн тухайд Ч.Ганхуяг банкныхаа теллер бүсгүйг аваад суучихсан гэлцдэг. Харин цагтаа Г.Уянга Улаанбаатарын мисс тэмцээнд оролцож, Баясгалант сайхан мисс өргөмжлөл хүртэж явсан нэгэн. Г.Уянга нэгэнтээ нөхрийнхөө талаар Эхнэрээрээ гоёх дуртай гэж бодогддоггүй. Зарим нэг арга хэмжээнд би хамт явмааргүй байсан ч бидний хамтдаа байх хугацаа их богино гэдгийг бодохоор хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байдалд ордог. Манай нөхөр гадагшаа томилолтоор яваад сардаа дөрөвхөн хоногийг гэртээ өнгөрүүлсэн үе ч бий. Тиймээс хамт байх хугацаагаа аль болох аз жаргалтай, халуун дулаанаар өнгөрүүлэх боломж бололцоог алдмааргүй байдаг. Тиймээс хамтдаа гарах дуртай хэмээн ярьсан нь бий.

Энэ удаа ч бас хос хамтдаа байх цаг хугацаагаа жаргалтай өнгөрүүлж яваа нь Г.Уянгын инээмсэглэлээс харагдаж байгаа биз ээ.

Эх сурвалж: People сэтгүүл

Бусад төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал богох

Шавилхан биетэй, шав хийсэн гүйдэлтэй тэр хэн бэ

Шавилхан биетэй, шав хийсэн гүйдэлтэй нэгэн бүсгүй нүдний өмнө жирэлзээд өнгөрсөн нь S&…