Нүүр Фото мэдээ Зүрхэндээ үрчлээсгүй Т.Ариунаа

Зүрхэндээ үрчлээсгүй Т.Ариунаа

0
0
622

МУГЖ Т.Ариунааг ийн тодорхойлохын учир нь түүний уран бүтээл, амьдралын хэв маяг, биеэ авч явах байдалтай нь салшгүй холбоотой. Хэдийнэ 50 насыг зооглосон ч 30 настнуудтай энэ зэрэгцэх эрч хүчний ундарга түүнд бий.

Арван жилийн дараа бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа орж, фэнүүдийнхээ хүлээлтийг үүсгээд байгаа тэрбээр анхдагч бүрийн эзэн. Банзан гитартай, салаа гэзэгтэй, 15-хан настайдаа урлагийн салбарт хөл тавьсан түүнд тайз эзэгнэх зангараг харин ч нэг бий. Тоглолт бүртээ шинийг санаачилж, бүжгийн бүрэн дэглэлт, агаарын үзүүлбэр гээд үзэгчдэдээ байнга гэнэтийн бэлэг барьдаг Т.Ариунаа хатагтай энэ удаагийн тоглолтоо Тэнгэр шиг бай хэмээн нэрийдсэн нь учиртай.

Ханьтай нь холбоотой асуудлаас болж хүндхэн үеийг туулж, нойргүй хоносон шөнүүд олон байсан ч тэр тэнгэр шиг байсаар энэ бүхнийг даван туулж чадсан. Тиймдээ ч зүрхэндээ үрчлээс суулгалгүй даван туулсан он жилүүдийнхээ дараа нүүр бардам үзэгчидтэйгээ уулзахаар болсон түүнд уншигчдынхаа өмнөөс  амжилт хүсье. Буянт-Ухаад түүний фэнүүд нь нэгэн үдэш цуглаж, эрч хүчээ нөхөж, цэнгэлийн манлайд хүрсэн биз ээ.

Эх сурвалж: People сэтгүүл

Бусад төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал богох

Шавилхан биетэй, шав хийсэн гүйдэлтэй тэр хэн бэ

Шавилхан биетэй, шав хийсэн гүйдэлтэй нэгэн бүсгүй нүдний өмнө жирэлзээд өнгөрсөн нь S&…