Нүүр Зөвлөгөө Сэтгэл нь амар амгалан байхад хүссэн бүхнээ өөртөө соронзон мэт татна

Сэтгэл нь амар амгалан байхад хүссэн бүхнээ өөртөө соронзон мэт татна

0
1
1,201

Монголчууд сүүлийн үед энергийн түвшинд аураг их сонирхдог болжээ. Нэг талаасаа харахад аура шашин шиг зам мөрийг нь засдаг. Тэгвэл аура гэж юуг хэлдэг, шашинаас юугаараа ялгаатай вэ гэдгээс яриагаа эхлэе?

Энэ өдрийн мэндийг хүргэе. Эерэг амьдарцгаая буланд уригдаж байгаадаа туйлын баяртай байна. Учир нь миний мөрөөдөл бол бүх хүмүүс өөрийгөө олж эерэг эрч хүчтэй, урам зоригтой бие биендээ хайрыг түгээж эв найрамдалтай амьдраасай гэж хүсдэг юм. Аура оношлогоо заслын шашнаас ялгагдах онцлог нь илүү бодитой мөн шууд өөрт нь мэдрэгддэгээрээ давуу юм болов уу. Аура нь гэмтсэнээр өөрт мэдрэгддэг шинж тэмдгүүдийг өөрөөс нь энергийг нь хэмжээд программ уншуулаад тайлбарлахад бүгд таардаг нь шинжлэх ухаан ямар хүчтэйг батлаад байх шиг.

Аура буюу хамгаалалтын бүрхүүл  гэмтдэг хоёр шалтгаан бий. Гадны шалтгаан нь хэл ам, нүд, бие сэтгэлийн хор, үйлийн үрээр гэмтдэг. Дотоод шалтгаан нь хувь хүний бодол сэтгэлээс нөлөөлнө. Ер нь бүх зүйлийн эхлэл хүн өөрөө байдаг

Хүний хувь тавиланг оношилж байгаа учраас тоглоом биш. Мэдээж оношлогчийн ур чадвар, туршлага хамгаас чухал биз?

Тэгэлгүй яах вэ. Хүссэн бүхэн энэ ажлыг хийх боломжгүй. Туршлага, ур чадвар хамгийн чухал. Хүний хувь тавилантай холбоотой зүйл учраас буруу оношилж болохгүй шүү дээ.

Нууц буюу Sеcret  номыг монголчууд их авч уншсан. Хүн сэтгэлдээ юуг блоклоно, хадгалж явна түүгээрээ амьдралынхаа зам мөрийг зурж амьдардаг гэдэг. Нэг ёсондоо хүний энергийн түвшин өндөр байхаас гадна сэтгэл зөв байх тусам сайн сайхан амьдрах гол үндэс нь болж өгдөг гэж ойлгож болох уу?

-Сэтгэл гэдэг хүн төрөлхтний хамгийн чухал зүйл. Гэхдээ сэтгэл хуурамч, амархан хувирч өөрчлөгддөг. Бодол биелдэг гэдгийг миний хувьд энергитэй холбож ойлгодог. Дэлхий сайн муу гэдэг хэлбэлзэлд оршдог бас үечлэлээр явагддаг. Хүн муу муухай зүйл бодох тусам сөрөг энергийн холбоос буюу гинжинд орчихдог. Тэгэхлээр өөрийнх нь хувь тавилан сайн сайхан байсан ч сөрөг энергийн холбоосонд орчихвол буруу явчихдаг гэсэн үг. Нөгөө талаас эерэг сайхан бодол өндөр давтамжинд ордог гэж ойлгож болно. Тэгэхээр аливаа юмс өндөр байх тусмаа илүү сайхан харагддаг шүү дээ, түүн шиг хүний бодол оюун санаа сайн сайхан юм бодох тусам долгион нь өндөр давтамжаар удирдуулдаг. Муу  муухай юм бодох тусам нам давтамтж үйлчилдэг байх нь.

Аура буюу гэрлэн бүрхүүлийн түвшинд амьдралыг удирддаг долоон хүрд гэж юуг хэлээд байна вэ. Үүнийг энгийнээр уншигчдад тайлбарлаач?

Хүн аз жаргалтай, эрүүл саруул амжилт бүтээлттэй амьдрахад хамгийн их нөлөөлдөг зүйл бол Аура буюу Гэрлэн бүрхүүл юм. Яагаад гэвэл хүний ауранд нь эрүүл мэнд, эд баялаг, хүч чадал, хайр харилцаа, ажил үйлс, мэлмий мэдрэмжийг нь удирддаг хүрдүүд байдаг. Мөн сэтгэл хөдлөлийг удирддаг биеүд байдаг. Энэ хүрдүүд нь гэмтэхээр л амьдрал, ажил, эрүүл мэнд, сэтгэл санаанд нь асуудлууд үүсч өөрөөсөө төөрч эхэлдэг юм. Үүнийг шинжлэх ухаан батлаад аппарат программ зохиосон байна. Миний хувьд 10-иад жил 30,40 мянган хүний аураг оношилж заслаа. Энэ хооронд үнэхээр хүний амьдралыг аура нь удирддаг юм байна гэдгийг өдрөөс өдөрт баталж нотолж байна даа.

Зарим хүмүүс цаанаасаа буян заяатай, тавилан сайтай төрсөн гэж ойлгогддог. Гэтэл тийм хүмүүсийн ч энерги эвдэрчихсэн явдаг байж болох нь.  Урагшаа явах байсан бол хойшоо явчих жишээний. Цаанаасаа хичнээн өгөгдөлтэй төрсөн ч энергийнх нь түвшин алдагдсан бол амьдралынх нь зам мөр ч өөрчлөгдөж болох нь ээ?

Тэгэлгүй  яах вэ. Ер нь бол үйлийн үр, энергийн хууль гэж байдаг. Тухайн хүн урд насандаа буян үйлдэж байсан бол энэ насандаа хүртэх ёстой хувь тавилантайгаа хамт ирнэ. Гэтэл тэр нөхөр энэ амьдралдаа нийгмийн сөрөг, буруу бүхэнд татагдаад байвал. Нөгөө талаас бусдын сөрөг нөлөө, хэл ам, атаа жөтөөний долгионд дарагдчихвал хичнээн сайхан хувь тавилантай бурхнаас ирсэн ч  гэрлэн бүрхүүл нь эвдрээд буруу явчихаж болно.

Тэгэхээр хүн энергиэ яаж цэвэрлэж, хамгаалж байх ёстой юм бэ?

-миний хувьд бодол сэтгэлийг илүү барьдаг хүн. Хүн хэдий чинээ өөрийгөө хүчтэй гэж бодно, төдий чинээ хүчтэй энергиэр өөрийгөө хамгаална. Хэрвээ өөрийгөө  сөрөг энергинд автчихсан байна гэж бодвол мэргэжлийн хүмүүст хандах нь зүйтэй. Учир нь нэгэнт аура нь гэмтээд удчихсан хүн өөрийнхөө аураг засах нь тун хэцүү. Лам,  бөө, эмч, домч, бясалгаар яваад ч би зүгээр болохгүй байна гэж орж ирдэг юм. Тэгсэн хэрнээ 5 хоногийн лаан засалд яваад л маш сайхан болчихлоо. Ажил үйлс бүтээд хайр харилцаа сайжраад унтаж амраад сэтгэл санаа тайвшраад санасан бодсон биелээд гацсан бүхэн биелээд үнэхээр сайхан байна гэдэг юм. Та нар ч гэсэн мэдэж байгаа биз дээ. ( Инээв )

Энергийн шинжлэх ухаан сүүлийн үед л манайд хөгжиж байна. Сайн сайхан явж буй хүмүүс бүгд энергиэ засуулаад явдаггүй байж таараа. Тэдний сайн сайхан яваа нь юутай холбоотой бол?

Миний хувьд сайн явж буй гэдгийг сэтгэлийнх нь амар амгалангаар хэмждэг. Дараа нь ажил үйлс, эрүүл мэндээр нь хэмжиж ойлгодог. Эд баялгаар бол хэмжиж чаддаггүй юм. Эд баялаг ихтэй байх тусмаа сэтгэлийн зовлон ихтэй хүмүүс ч бий. Сэтгэл нь амар амгалан байхад хүссэн бүхнээ өөртөө соронзон мэт татаж болно.

Бид  өөртөө хүсдэг сайн сайхнаа бусдад хүс гэдэг ч бусад руу атаархлын харц шидэж, муухай үг, буруу үйлдэл их гаргадаг. Атаархалд манай монголчууд нэлээд их автчихсан. Найз нь сайн явбал дагаад өөрөө ч гэсэн өөдөлнө, миний амьдрал ч сайжирна гэдгийг ухамсарласан хүн цөөхөн шүү?

Атаархал гэдэг хүнийг дотроос нь иддэг зүйл. Тиймээс өөрийнхөө энергийг зөв сайхан байлгая гэвэл атаархал гэдэг сэтгэлийн хороо өөрөө таньж устгах хэрэгтэй. Тэгэхгүй бол өөрийнх нь амьдралыг нь уяад байдаг. Хүмүүс цагаанаар атаархлаа гэдэг. Байгаад нь бахархаж байгаа сэтгэлийг л цагаан атаархал гэж нэрлэдэг. Бахархаж байгаа сэтгэл, атаархаж байгаа сэтгэл хоёр өөр долгионтой. Би бахархаад байна уу, атаархаад байна уу гэдгээ ялгах хэрэгтэй.

Хүн атаархаад байгаагаа өөрөө мэддэг. Гэвч  сэтгэлээ барьж дийлэхгүй, өөрийн мэдэлгүй  атаархчихаад байх юм гэдэг үгийг бишгүй сонсож байлаа. Ийм үед сэтгэлээ яаж барих ёстой юм бэ?

Энэ ойлголт дээр хүн хүний хувь тавилан өөр гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүний юм илүү харагдахаас илүү атаархагч хүнд ч гэсэн өөрт нь бусдын байхгүй зүйл байдаг. Түүнийгээ олж харах ёстой. Ер нь өөрийгөө олоогүй хүн л өрөөлийг илүү хардаг. Хоёрдугаарт өөрийнхөө ирээдүйн амьдалд муу занги тавьж байна гэдгээ ойлгох ёстой. Гуравдугаарт атаархуулагч хүн мундаг байна гэдгийг өөртөө хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй. Хэвшил болгох хэрэгтэй. Үг ч тэр, бодол ч тэр хоёр үзүүртэй. Хэрэв хүнийг хатгасан бол нөгөө үзүүрээрээ өөрийгөө хатгаж байна л гэсэн үг. таниас гарч буй энерги тань руу буцаад орно шүү гэдгийг мэддэг байх ёстой.

Аурагийн түвшинд хэл ам гэж тодорхойлогддог юм байна. Ямар засал хийгддэг вэ?

Ер нь бол манайх лаагаар буюу галын дөлөөр засдаг. Хүрд хүрдэнд зориулсан тусгай зориулалтын лаанууд байдаг учраас маш хурдан долгионуудыг нь өөрчилдөг гэсэн үг. Сөрөг долгионыг устгана, эерэг долгионыг бий болгоно. Заслын дараа шалгаад өгчихнө. Хүнд өөрт нь ч шууд мэдэгдэнэ. Хамгийн чухал нь хүн сэтгэл бодлоо зөв цэгцтэй байлгах хэрэгтэй. Эцсийн эцэст өөртэйгээ л ажиллана. Өрөөлд сайхан харагдчихаад, муухай юм бодчих юм бол өөр рүүгээ зүү хатгаад яваад байгаатай агаар нэг.

Гадуур зарагдаж буй өнгө өнгийн  лаануудаар өөрийгөө засаад явах боломжтой гэж ярьдаг. Энгийн лаанууд хэр үр дүнтэй байдаг бол?

Манай лаа ОХУ-ын энерги шинжилгээ судалгааны үндсэн дээр хийгдсэн. Өөрийн гэсэн технологитой. Монголд орж ирэхдээ ч олон шат дамжлагыг дамжиж шинжилгээ судалгаанд орж ирсэн. Тиймээс гадуур зарагддаг лаануудаас тэр өөр. Гэхдээ лаа бол гал. Лаа асааж болохгүй гэж би хэзээ ч хэлэхгүй. Мэдээж зориулалтын юм гэж байдаг. Гэдэс өвдөхөд үе мөчний эм уудаггүй шүү дээ. Энерги засах гэж байгаа бол зориулалтын газар, мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваад ном журмынх нь дагуу л хийх хэрэгтэй.

Тэр ч тийм шүү. Ингэхэд аура гэмтсэнээр хүнд ямар зүйл мэдэгддэг вэ?

Аура гэмтсэнээр хамгийн түрүүнд хүний сэтгэл санаа хямардаг. Учир шалтгаангүйгээр гомдож, стрессддэг. Ажил үйлс нь бүтэхгүй хаагдана. Эд баялаг нь хомсдоно. Нойр зүүд нь муудаж эрүүл мэнд нь доройтдог. Лам нар сүлд хийморь доройтсон байна гэж хэлдэг үүнтэй л адилхан. Сүлд гэдэг хүний амьдралыг цог хийморьтой болгож, дэлхий ертөнцтэй холбож байдаг зүйл шүү дээ.

Аурад заслаа хийлгээд цэвэрүүлэхэд лам бөө дээр очих шаардлагагүй байх нь ээ?

Шаардлагагүй дээ. Манай үйлчлүүлэгчид лам, бөө дээр очих шаардлага байхгүй юм байна гэдэг /инээв/. Гэхдээ хүн өөрийн гэсэн шүтлэгтэй байх ёстой. Харин туйлшрал гэж байх ёсгүй. Хүмүүсийн хамгийн том алддаг зүйл нь хэт туйлшрах. Түүндээ автаад ухамсрын энергиэ алдчихдаг. Тэнцвэртэй байх ёстой.

Таны хувьд хүн судлаач, сэтгэлзүйч, аура, зурхайг хүртэл үзчихнэ.  Бүгдийг цогцоор нь шинжлэх ухаанч үүднээс ханддаг учир давуу тал ихтэй гэж харж байна л даа. Хүний хувь заяаг өөрчлөх боломж ч өөрт чинь байдаг гэж бодогдохоор ямар санагддаг вэ?

Би хамгийн түрүүнд зориод ирсэн хүмүүсийнхээ аураг нь л уншиж өгдөг. Өөрөөс нь болсон бол өөрийгөө зас, өрөөлөөс болсон бол өрөөлөөс болжээ гэдгийг нь шууд хэлдэг.Дараагийн удаа нөгөө зүйлүүд чинь үнэн байна аа, би энийгээ ингэж засмаар байна гээд ирвэл дараа дараагийнх нь зөвлөгөөг өгөөд явдаг. Миний давуу тал хүн бүртэй чин сэтгэлээсээ харьцдагт л оршиж буй. Сэтгэл зүрх минь бусдын төлөө цохилж, нэг хүн ч гэсэн зөв яваасай гэж хүссэн сэтгэл минь л миний давуу тал. Би бусдын төлөө сурдаг. Бусдад өгсөн үнэ цэнэ буцаад таных болдог. Тиймээс бүгдээрээ өөрөөсөө сайхан энергийг цацруулж амьдарцгаая

Таны хэтийн зорилго юу вэ?

Хүмүүсийн оюун ухамсар, сэтгэлийн хүчийг эерэгээр өөрчилж, эрч хүчтэй, эерэг бодолтой, зөв зорилготой, өөрийгөө таньж нээсэн бусдын төлөө сэтгэлтэй хайр дүүрэн нийгмийн бий болгохын төлөө зорьж байна. Гоё амьдрах үнэхээр амархан. Бүхнийг сайнтай, муутай нь хүлээн звөшөөр. Сайн сайхныг илүү томоор харж, амьдралдаа таалагдахгүй байгаа бүхнээ харахгүй, мэдрэхгүй байхад л бүх зүйл цаг хугацааны аясаар сайнаар өөрчлөгдөнө. Хэзээ ч мөнхийн зүйл гэж байдаггүй. Сайн сайхан бүхний үнэ цэнийг өсгөе гэж хэлмээр байна. Миний хувьд сургалтуудаа системтэйгээр явуулж байна.

Ярилцлага өгсөнд баярлалаа.

Эх сурвалж: People сэтгүүл

Бусад төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал богох

Шавилхан биетэй, шав хийсэн гүйдэлтэй тэр хэн бэ

Шавилхан биетэй, шав хийсэн гүйдэлтэй нэгэн бүсгүй нүдний өмнө жирэлзээд өнгөрсөн нь S&…