Нүүр Одууд Дэлхийд данстай багш шавийн барилдлага

Дэлхийд данстай багш шавийн барилдлага

0
0
440

Монгол Улсын гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Одыг Монголын спортын эрдэнэт од хэмээн спортын сэтгүүлчид тодорхойлдог.

Тэрбээр 1988 оноос эхлэн жүдо бөхөөр хичээллэхдээ Монголын эмэгтэй тамирчдын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх олон дээд амжилтын анхдагч болж, дэлхийд нэрээ дансалсан нэгэн.

2005 онд эмэгтэйчүүдээс жүдо бөхийн ДАШТ-ий анхны медалийг эх орондоо авчирсан тэрбээр Азийн аваргын хошой алт, Азийн тоглолтын анхны алт, Универсиад наадмаас анх удаа медаль хүртсэн жүдочин билээ. Мөн самбо бөхийн дэлхийн таван удаагийн аварга, гурван мөнгөн медалийн эзэн гэсэн түүхэн амжилт түүний намтарт бий.

Өдгөө тэрбээр дасгалжуулагчаар ажиллаж байгаа юм. Түүнийг Олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Сумъяагийн багш гэдгийг уншигчид андахгүй. Тэрбээр Олимпийн медаль авахаар ийм л гоё байдаг байх нь дээ гэсэн мэдрэмж тэр үед надад төрсөн.

Сумъяа маань тэр тавцанд миний медалийг хамт зүүгээд зогсож байгаа юм шиг санагдаж билээ” хэмээн шавийнхаа амжилтаар бахархсан. Харин Д.Сумъяа гавьяат Х.Эрдэнэт-Од багшийнхаа барилддаг байсан 57 кг-д зодоглож, үргэлжлэл нь болж яваагаараа бахархдаг хэмээсэн. Багш, шавь хоёр дэвжээн дээр ч, амьдрал дээрээ ч хамтдаа байгаа нандин агшинг бид ийнхүү өөрсдийн дурандаа буулгалаа.

Эх сурвалж: People сэтгүүл

Бусад төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал богох

Шавилхан биетэй, шав хийсэн гүйдэлтэй тэр хэн бэ

Шавилхан биетэй, шав хийсэн гүйдэлтэй нэгэн бүсгүй нүдний өмнө жирэлзээд өнгөрсөн нь S&…