Нүүр Одууд Дуучин Л.Банзрагчийн арын албыг хариуцагч АЛАГ НҮДЭН

Дуучин Л.Банзрагчийн арын албыг хариуцагч АЛАГ НҮДЭН

0
0
2,588

Дуучин Л.Банзрагч хувийн амьдралынхаа талаар хэвлэлд дэлгэх дургүй нэгэн. Түүний гэргий Энхээ ч тэр бүр олны хараанд өртөөд байдаггүй даруухан гэгдэх юм билээ.

Хос нутаг нэгтэй бөгөөд Энхээг бүжигчин байсан гэлцдэг. Тиймдээ ч хоёр хүүхэд төрүүлсэн гэхэд галбираа хадгалж чадсан, гуалиг бүсгүй бий. Урлагийн хүний гэргийн хувьд нөхрийнхөө арын албыг тун чиг хариуцлагатай хашиж буй алаг нүдэн энэ бүсгүй нөхрөө тоглолттой үед хувцсыг нь бэлдээд хөтлөлцөн ирдэг.

Стил имижийн хувьд дэгжин тэрбээр нөхөртэйгөө хос хувцсаар гангарах дуртай гэсэн шүү. Энэ удаа ч мөн л нөхөртэйгөө саарал пальтогоор хослон гоёж яваа харагдана лээ.

Эх сурвалж: People сэтгүүл

Бусад төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал богох

Шавилхан биетэй, шав хийсэн гүйдэлтэй тэр хэн бэ

Шавилхан биетэй, шав хийсэн гүйдэлтэй нэгэн бүсгүй нүдний өмнө жирэлзээд өнгөрсөн нь S&…