Нүүр Одууд Хаа ч явсан МОНГОЛООРОО

Хаа ч явсан МОНГОЛООРОО

0
0
1,555

Дуучин С.Сэрчмаагийн Хаа ч явсан цуг гэж мэдээрэй дуу нэг хэсэг тренд болоогүй юу. Түүн шиг УИХ-ын гишүүн, МУГЖ С.Жавхлангийн гэргий Г.Эрдэнэчимэг Хаа ч Монголоороо гэсэн тренд үүсгээд, хэдийнэ давалгаалуулаад амжжээ.

Эхэндээ Г.Эрдэнэчимэгийг энд тэндхийн арга хэмжээнд монгол хувцастай ирэхэд эвэртэй туулай үзсэн мэт жиг жуг хийлцдэг байлаа. Тэгвэл энэ бүсгүй хэдийнэ хүлээн зөвшөөрөгджээ. Харин ч европ хувцаснаас илүү монголжин төрх нь Г.Эрдэнэчимэгийг чимдэг юм билээ.

Анх түүний өмсдөг монгол загварын цамц хүүхнүүдийг хуйлруулдаг байсан. Өдгөө Г.Эрдэнэчимэг ямар дээл өмсөх вэ, үсээ хэрхэн сүлжих бол гэсэн тандалт хүүхнүүдээс хүлээлт үүсгэдэг болжээ.

Гишүүний гэргий ч энэ бүхнийг соргогоор ажиглаж, монгол загварын хувцас өмсөхийн зэрэгцээ гурваар сүлжсэн гэзгээ сураар боож, бүх зүйлд монгол уламжлалаа шингээхийг хүсэх болж. Монголоороо төвийг удирддаг хүн ингэж л үлгэрлэхээс яахав. Охид, бүсгүйчүүдийн дунд үсээ сураар боодог тренд үүсвэл нэг их гайхах хэрэггүй л байх шүү.

Эх сурвалж: People сэтгүүл

Бусад төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал богох

Шавилхан биетэй, шав хийсэн гүйдэлтэй тэр хэн бэ

Шавилхан биетэй, шав хийсэн гүйдэлтэй нэгэн бүсгүй нүдний өмнө жирэлзээд өнгөрсөн нь S&…