Нүүр Одууд Хүннү рокийн ЗАГАЛМАЙЛСАН эцэг

Хүннү рокийн ЗАГАЛМАЙЛСАН эцэг

0
0
176

Рок попын ертөнцөд олон хамтлаг дуучныг эх барьж, продюссерлэж ирсэн X man Б.Дашдондог тэр олон жилийнхээ хөдөлмөрийн шимийг дэлхийн тайзан дээр баавартай үнэлүүлсэн нь The Hu хамтлаг.

Үндэсний этник хөгжийн зэмсгүүдийг орчин үеийн рок хэмнэлд оруулж, гайхалтай импровизаци хийснээр The Hu ядах юмгүй дэлхийн дэвжээнд тодорч гарсан хэрэг.


Үүнийг нь ч манай төр засаг үнэлж эзэн Чингис хааны төрсөн өдрөөр төрийн хүндэтгэлийн хамгийн дээд шагнал болох Чингисийн одонThe Hu хамтлагт гардуулж дэлхийд гаргасан амжилтыг нь тамгалж чадлаа.

Мэдээж энэ бүх амжилт унтаад сэрэхийн төдийд тэдэнд олдсон гавьяа биш. Бүхэл бүтэн 7-н жилийн судалгаа, 7-н жилийн хөдөлмөр хүннү рокын ард байсныг Б.Дашдондог онцолсон байна лээ.

Өдгөө биллборд чатыг тэргүүлж буй Чонон сүлд дуу гэхэд түүний бүтээл. Зохиож байхдаа ийм хэмжээний амжилт дагуулна гэж төсөөлөө ч үгүй гэдэг. Гэхдээ түүнд ийм дуу бүтээх потенциал, ур чадварыг эзэмших хүртлээ тэр амьдралынхаа 30 гаруй жилийг рок поп урлагт зориулсан нэгэн.

Эх сурвалж: People сэтгүүл

Бусад төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал богох

Шавилхан биетэй, шав хийсэн гүйдэлтэй тэр хэн бэ

Шавилхан биетэй, шав хийсэн гүйдэлтэй нэгэн бүсгүй нүдний өмнө жирэлзээд өнгөрсөн нь S&…