Нүүр Фото мэдээ Шавилхан биетэй, шав хийсэн гүйдэлтэй тэр хэн бэ

Шавилхан биетэй, шав хийсэн гүйдэлтэй тэр хэн бэ

0
0
674

Шавилхан биетэй, шав хийсэн гүйдэлтэй нэгэн бүсгүй нүдний өмнө жирэлзээд өнгөрсөн нь S&I хамтлагийн Намайг сэргээсэн хайр дууны клипэнд тоглосноор олны анхааралд өртсөн цэвэрхэн бор, царайлаг бүсгүй М.Мөнхжаргал байсан юм.

Загвар өмсөгч, фото модель болон тайзнаа ид гунхаж явах үедээ олон эрчүүдийг хойноосоо гүйлгээд амжсан тэрбээр сайхан бүсгүйчүүдийн нэгэн адил нэг хэсэг Эрэл-ийн Б.Эрдэнэбатын хүүгийн найз бүсгүйгээр тодорч, тун ч халуун дотно хамтдаа авахуулсан зураг нь хэвлэлээр нэг гарч байсан залуу насны задгай намтар ч түүнд бий.


Хүмүүнлэгийн их сургуулийн олон улсын сэтгүүлчийн ангийг дүүргэсэн авьяаслаг сэргэлэн, алаг нүдэн энэ бүсгүй цагтаа Монгол Улсын Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойномын зүрх сэтгэлийг эзэмдэж, түүнээс хайрын захиа хүртэл авч явсан Сити дээд сургуулийн захирал Ц.Байгалмаагийн бэр. Бүр тодруулбал УИХ-ын экс гишүүн Д.Дэмбэрэлцэрэнгийн бага бэрээр тодроод удаж буй юм.

Тэрээр Ц.Байгалмаа захирлын бага хүү Д.Мөнх-Эрдэнэтэй гэр бүл болсон бөгөөд МАН-ын угшилтай нөхрийнхөө хамтаар Алтан сарнай наадамд хүрэлцэн ирдэг болоод удаж буй.
Өнөөдөр сонин дараа нь Боловсрол телевизэд хөтлөгч, Дэлхийн миссийн тэмцээнээс хүртэл сурвалжлага хийж сэтгүүлчийн ур чадвар харуулж байгаад Cити дээд сургуулийн сургалтын албаны даргын үүрэг хүлээн таг болсон М.Мөнхжаргалыг  ийнхүү дуранд буулгасан юм.

Эх сурвалж: People сэтгүүл

Бусад төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал богох

Гончигоо, Санжаа хоёр хор найруулаад байна уу даа

Сонгуулийн салхи сэвэлзээд эхэлсэн энэ үед дээр дооргүй, хөгшин залуугүй ярих сэдэвтэй бол…